Аймаг, нийслэлийн засаг дарга нартай хамтарсан цэрэг-стратегийн бэлтгэл сургалт боллоо
Өнөөдөр Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын Цэрэг-стратегийн бэлтгэл сургалтыг Батлан хамгаалах яамнаа зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг нарын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагууд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцсон юм.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Дайчилгааны тухай хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтарсан цэрэг-стратегийн сургалтыг анх удаа зохион байгуулж байна.
Дэлхийн улс орнуудын цэрэг улс төрийн байдал эмзэг, мэдрэмтгий байгаа нь манай улс орны эдийн засаг, иргэдийн зорчих хөдөлгөөн гэх мэт асуудалд ч нөлөөлж байгаа учир энэ удаагийн сургалтаар Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагатай холбоотой асуудлуудыг хөндөж, мэдээллээр хангаж ажиллана” гэв.
Мөн тэрбээр эдгээр өдрүүдэд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн шилдэг хүүхэд залуусын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй цэрэгжилт-спортын “ДӨЛ-2022” улсын аварга шалгаруулах тэмцээнд хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулж, өрсөлдөөн ч байгаа талаар дуулгаад, хүүхэд, залууст цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх өндөр ач холбогдолтой энэхүү тэмцээнд БШУЯ, ЕБС-иуд, аймаг, нийслэлийн орон нутгийн удирдлагуудыг зохион байгуулалтын өндөр түвшинд хамтарч ажиллаж байгаад талархлаа илэрхийллээ.
Орон нутгийн удирдлагууд маргааш Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд зочилж, “ДӨЛ-2022” улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтын үйл ажиллагааг үзэж сонирхохын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон тэмцээний оролцогч хүүхэд залуучуудын хамтаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд мод тарих юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.183.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
14 цаг 0 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
14 цаг 0 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин