“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын нэгдүгээр хуралдаан “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдвээр боллоо. Тус нэгдсэн хуралдаанд Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нар панелистаар оролцсон юм. Өнөөдрийн байдлаар дулааны II, III, IV станц, Амгалан дулааны станц Улаанбаатар хотын 13.5 мянга гаруй барилга байгууламжийг эрчим хүчээр хангаж байна. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 221-244 МВт-н хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, эрчим хүчний хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсөж буй. Түүнчлэн цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан болон үерийн далан шугам хоолойны 24-67 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. 2030 он гэхэд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3328 МВт-д хүрэх тооцоолол гарсан бөгөөд 1848 МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орох аж. Тиймээс Улаанбаатар хот инженерийн дэд бүтцээ сайжруулахгүйгээр хөгжих боломжгүй байдалд хүрээд байгаа юм.
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай:
Энэ өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний оргил ачаалал 1058 МВт-д хүрсэн. Өөрөөр хэлбэл, 2018 оны төвийн бүсийн эрчим хүчний системийн ачаалалтай адил байгаа юм. Ирэх өвлийн хувьд БНХАУ-аас импортолж буй цахилгаан эрчим хүчийг 70-80 МВт-аар нэмэгдүүлэхээр бэлтгэл хангаж байна. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт ашиглалтад орсноор ирэх өвлийн ачааллыг давна. Эрчим хүчний тарифын асуудлаас шалтгаалж энэ салбарт либералчлал хийхэд хүндрэлтэй байна.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20