Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийнхаа ахмадуудын бүсийн чуулганд оролцож, амжилт хүсэн үг хэллээ. УИХ, ЗГ-аас авч хэрэгжүүлж буй ахмад настанд зориулсан нийгмийн хамгааллын бодлого, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, ахмадуудтайгаа санал солилцлоо. 2023 онд батлагдсан Нийгмийн даатгалын багц хууль болон дагасан хуулиудад тусгагдсан ахмадуудад чиглэсэн онцлох зохицуулалтыг танилцуулав.
Яг одоо хаврын нэгдсэн чуулганаар миний бие өргөн барилцсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байгаатай холбогдуулан зарим санал, хүсэлтийг хүлээн авлаа. Идэр залуу насныхаа эрч хүчийг эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зориулж, орчин үеийн Монголыг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа баярлалаа. Та бүхэн минь эрүүл энх, амар амгалан байж, урт удаан наслаарай
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20