Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дүгээр бага хурал 2024 оны 6 дугаар сарын 6–7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг 2014 оноос амжилттай зохион байгуулж ирсэн.
Манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн зарчимд нийцсэн энэхүү арга хэмжээг өнгөрсөн хугацаанд тогтмол зохион байгуулснаар бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх, итгэлцлийг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэх яриа хэлэлцээний уламжлалт индэр болж ирэв.
Энэ удаагийн бага хурлыг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй байдлын сорилтууд”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний аюулгүй, хямд шилжилт”, “Эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай ашигт малтмалын тогтвортой, уян хатан сүлжээг хөгжүүлэх нь” гэсэн үндсэн таван салбар хуралдааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Бага хуралд Зүүн хойд Азийн бүс нутгийн төдийгүй бусад бүс нутгийн орнуудын төрийн албан хаагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллага болон иргэний нийгмийн төлөөлөл идэвхтэй оролцдог.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин