Хүүхдийн мөнгийг ирэх сарын 18-нд олгоно
Үйл явдал
/
2024-06-28

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын ирэх сарын хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцууллаа.Тус хуваарь ёсоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долоодугаар сарын 18-нд олгоно. Мөн асаргааны тэтгэмжийг долоодугаар сарын 08, 25-нд, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг 25-нд тус тус олгох юм байна.

Түүнчлэн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг долоодугаар сарын 08-нд өгөх хуваарь гарчээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэр

·Асаргааны тэтгэмж

·Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

·Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт

·Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж

·Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ

·Хүүхдийн мөнгөн тэтгэмж

·Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж

·Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж

·Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө

·Насны хишиг

·Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг олгоно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.24.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.