Х.Баттулга АН-ын бүлгийн даргад ЯРИГДАЖ БАЙНА
Үйл явдал
/
2024-07-02

Сонгуулийн төв байгууллагаас өчигдөр хуулийн дагуу сонгогчдоос хамгийн олон санал авсан 126 хүнд УИХ-ын гишүүний үнэмлэх олгов. Үнэмлэх гардуулах ёслолд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нараас бусад нь хүндэтгэн ирсэн юм. Өнөөдөр шинээр сонгогдож, гишүүний үнэмлэхээ авсан 126 хүн тангарагаа өргөнө. Ес дэх удаагийн парламентад МАН-68, АН-42, ХҮН нам зургаа, Үндэсний эвсэл болон Иргэний Зориг Ногоон нам тус бүр дөрвөн суудал аваад байна. Анхдугаар чуулганаар гишүүд тангарагаа өргөхөөс гадна нам эвслүүд бүлэг байгуулах тухай, бүлгийн даргаа томилох тухай асуудлаа УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ. Парламентад 42 суудал авсан Ардчилсан намын бүлгийн даргаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр эрчимтэй яригдаж байна. Тэрбээр өмнө нь УИХ-ын гишүүн, хоёр ч удаа Засгийн газрын гишүүн, нэг удаа Төрийн тэргүүний өндөр албыг хашсан туршлагатай, хашир парламент ч юм. 

Өнөөдөар хуралдах анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;
  • Улсын Их Хурлын даргыг сонгох;
  • нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;
  • Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;
  • Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;
  • Ерөнхий сайдыг томилох;
  • Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах;
  • Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;
  • шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх;
  • Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах тухай асуудлуудыг хэлэлцэнэ

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.94.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.