УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2024-09-06

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаевийг хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа томоохон үүрэг гүйцэтгэж байна. БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаев хоёр улсын хооронд бүх талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ.

Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллаж, уламжлалт найрсаг харилцаагаа улам бүр өргөжүүлэх хүрээнд харилцан санал солилцлоо

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.56.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.