Сэлбэ дэд төвийн нэгдүгээр ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил энэ намар Чингэлтэй дүүргийн 18-р хорооны 13 га газарт эхэлнэ. Энэхүү бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарласан бөгөөд гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны анхны хуралдаан өнөөдөр боллоо.
Чингэлтэй дүүргийн 13 га газарт баригдах орон сууцны барилга угсралтын 2 багц ажилд нийт 4 компани тендерийн материалаа ирүүлээд байна. Эхний багцын тендерт Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн, Бодьпропертийз компани материал ирүүлжээ. Харин хоёр дахь багцад Чайна констракшн Континэнт энд Өүшн Монголиа, мөн Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн компани материалаа өгчээ. Нэгдүгээр багц ажлын хүрээнд 628 айлын 11 блок орон сууц, хоёрдугаар багцад 541 айлын 7 блок орон сууцны барилга угсралтын ажил багтаж байна.
Сэлбэ дэд төвийн тендерийн үнэлгээний хорооны дарга Н.Мандуул хэлэхдээ “Бид олон улсын жишгийн дагуу нээлттэй тендерээ зарласан. Хүний нөөцийн чадавхи сайтай, туршлагатай, дэлхийн шилдэг компаниуд оролцох боломжийг бүх талаар нээж өгсөн” гэлээ.
Сэлбэ дэд төв нь Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн нийт 4 хорооны газар нутгийг хамаарах бөгөөд төсөл 2028 онд бүрэн хэрэгжиж дуусах юм байна. Үр дүнд нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн суурь хэрэгцээг бүрэн хангасан 12 мянган айлын орон сууц бүхий хотхон хороололтой болох ажээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин