УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Улсын Их Хурлын гишүүн төрийн бус байгууллагын хамтын шийдвэр гаргахаас бусад удирдах албан тушаал эрхлэх”-ийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа талаар ирүүлсэн өргөдлийн талаар Ёс зүй, дэгийн байнгын хороо хэлэлцжээ. Тус хорооны даргаас “Гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг байнгын хорооны дарга хүлээн авч байнгын хорооны аль нэг гишүүнд хянуулахаар шилжүүлнэ” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн А.Ариунзаяад хянуулахаар хүргүүлсэн байна. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай биечлэн уулзаж, тайлбар авсан тухайгаа танилцуулсан юм.
Тэрбээр, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий зөвлөлдөө гаргасан байна. Ерөнхий зөвлөлөөс жилд хоёр удаагийн их хурал хийх боломжгүй тул дараа жил их хурлаа зарлана гэж шийдвэрлэсэн. Харин БНСУ-д МҮЭ-ийн урилгаар, мөн Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүний хувиар ажилласан гэсэн тайлбар өгсөн байна. Мөн Хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрт өмнө нь хариуцан ажиллаж байсны хувьд тайлбар өгч оролцсон гэх тайлбар өгсөн байна. Тиймээс УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатыг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөх өргөдлөө нэн яаралтай шийдвэрлүүлэх шаардлагатай гэдгийг онцоллоо.
“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.13 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж, Байнгын хорооны хуралдаанд “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 11.1.1-д заасны дагуу “сануулах” сахилгын хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг оруулж “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.13 дахь хэсгийг зөрчсөн байх тул УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат-д “сануулга өгөх” сахилгын хариуцлага ногдуулах нь зүйтэй гэж тус байнгын хорооны гишүүд үзсэн байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин