Нийслэлийн МАН-ыг ЯЛАЛТАД ХҮРГЭСЭН төрийн албан хаагчид ХАЙНАНЬД АЯЛАЖ байгаад НЭГИЙГЭЭ АЛДЖЭЭ
Үйл явдал
/
2024-10-25

Орон нутгийн сонгуульд олонх болсон НИИЙСЛЭЛИЙН МАН-ынхан ялалтын баяраа тэмдэглэж, Хайнаньд зугаалж яваад нэгийгээ "алдчихжээ". Алдчихаж гэсний учир Нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга "О" гэх эмэгтэй өндөр барилгаас унаж НАС БАРСАН байна. Хотын захиргааныхан Хайнанд амарч, зугаалж явах үеэр нэг нь 21 давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар өчигдрөөс /2024.10.23/ зарим хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Талийгаач нь Улаанбаатар хотын Захирагчийн албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга О гэх эмэгтэй байсан аж. Хайнань нь БНХАУ-ын аялал жуулчлалын тусгай бүс бөгөөд талийгаачийн нас барсан талаар Монгол Улс руу шуурхай мэдээлсэн байна. 

Зарим эх сурвалжийн мэдээллэж буйгаар талийгаач нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга байсан гэж буй. Ямартай ч хэргийг нууцад оруулан шалгаж байгаа аж. Эндээс нэг  зүйл тодорхой байгаа нь талийгаач ямартай ч ХОТЫН АЛЬ НЭГ БАЙГУУЛЛАГАД ажиллаж байсан нь тодорхой. Хүн нас барсан нь тодорхой бөгөөд төрийн албан хаагчдыг аялалд явуулах зөвшөөрсөн нь АНХААРАЛ ТАТАЖ БУЙ юм. 

Эрхэлсэн ажилдаа амжилт үзүүлсэн болон орон нутгийн сонгуульд МАН ялахад сайн оролцсон Төрийн зарим албан хаагчдаа Нийслэлийн МАН-ынхан ийнхүү гадаадад аялуулж байсан аж. Тэрчлэн хотын даргын багаараа ялсан Сонгинохайрхан дүүрэгт сонгуулийн сурталчилгаанд далд хэлбэрээр оролцсон хотын захирагчын ажлын албаныхан явсан байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.137.198.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zochin (66.181.169.108) 2024-10-25 11:27:59
eregtei gesen sh de teneguudeee
zochin (66.181.169.108) 2024-10-25 11:27:14
ih daam bsiinmaa hotiin darga iim yamnd l hureh ged bj hairan saihan zaluu odoo yu gj hudlaa yarij uhsen hunruu chiheh bh da