Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Архивын газраас өнөөдөр "Улаанбаатар хот-100" эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан Үндэсний музейн хурлын зааланд зохион байгууллаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Хадбаатар эрдэм шинжилгээний хуралд оролцож буй эрдэмтдэд хандан талархал илэрхийлэн 1924 онд Монгол Улсын анхдугаар үндсэн хууль баталж, “Нийслэл хүрээ” нэрийг “Улаанбаатар” болгон нэрийдсэний 100 жилийн ойн мэндийг дэвшүүллээ.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Ц.Батбаяр “Өнөөдөр нийслэлийн 385 жилийн ойн хүрээнд XX зууны түүхийг дүгнэн 10 гаруй илтгэл хэлэлцэж байна. Тухайн үед анхдугаар их хурлын үеэр ирсэн төлөөлөгчид "Нийслэл хүрээ" нэрийг өөрчлөх санал гаргаж "Баатар хот” болгохыг олонхоор дэмжиж байсан. Гэсэн хэдий ч ямар баатар байх тал дээр дахин хэлэлцэж, хувьсгалын үе байсан учир хувьсгалын өнгө болох улаан өнгийг бэлгэдэн "Улаанбаатар" гэж нэрийдсэн юм. Улмаар 1924 онд улсын нийслэл хэмээх статусаа аваад төрийн далбаа, соёмбын байдлыг хэлэлцэж, Үндсэн хуульд төрийн бэлгэдлийн тухай бүлэг тусад нь оруулсан билээ. Тусгаар тогтнолтой холбоотой амин чухал асуудлуудаа ийнхүү тодорхойлсон байдаг” гэв.
Хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Улаанбаатар хотын музей, Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газрын эрдэмтэн, судлаачид оролцож, хотын өөрөө удирдах ёсны байгууллага, хотын захиргааг байгуулсан түүхэн үйл явц, хотын анхны хороод, хотын жинхэнэ харьяат иргэд, 1921-1930-аад оны нийслэл хотын нийгэм, эдийн засаг, соёлд гарсан өөрчлөлт шинэчлэлтийн талаар шинэ санал дүгнэлт дэвшүүлсэн олон сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин