ЗГХЭГ-ын дарга Н.УЧРАЛ тэргүүтэй БНСУ-д албан айлчлал хийж байна
Үйл явдал
/
2024-11-11

Монгол - БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VIII хуралдаан Сөүл хотноо эхэллээ. Монголын талыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.УЧРАЛ ахлан  Солонгосын хэсгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кан Ин Сон холбогдох яам, байгууллагын албаны хүмүүстэй оролцож байна.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, итгэлцэл бэхжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгаа нь хоёр орны худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны механизм чухал үүрэг гүйцэтгэж байна.

Цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зах зээл, бизнесийн илүү өргөн боломжийг нээх, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд Монгол, Солонгосын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах нь чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.166.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.