Зөвшөөрөлгүй гадна зар сурталчилгааны самбарыг буулгана
Үйл явдал
/
2024-11-19

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр  зар сурталчилгааны самбаруудын өнгө үзэмжийг сайжруулах, зөвшөөрөлгүйг нь буулгах арга хэмжээ авах үүрэг даалгаврыг аймгийн Засаг дарга холбогдох байгууллагуудад өгсөн. 

Аймгийн хэмжээнд 152 гадна зар сурталгааны самбар байдгаас зөвгөөрөлтэй 106, зөвшөөрөлгүй 46 самбар байна. Хотын захирагчийн албанаас “ЭДЦС” ТӨХК, “Анхлан аз” ХХК, “ЦДҮС” ТӨХК, “Олон зам” ХХК, “Таван Эрдэнэ” ХХК зэрэг таван аж ахуйн нэгж байгууллагад эзэмшлийн самбарынхаа өнгө үзэмжийг сайжруулах, засварлах чиглэл өгсөн.  Энэ хүрээнд шаардлага хангаагүй нэг самбарыг буулгаж, 2 самбарын өнгө үзэмжийг сайжруулжээ. 

Зөвшөөрөлгүй 46 самбарт буулгах мэдэгдэл хүргүүлэхээр төлөвлөж байна гэж Хотын захирагчийн албанаас мэдээллээ.   Энэ онд гадна зар сурталчилгааны  самбарын орлого 16,1 сая төгрөгийг  “Эрдэнэт сан”-д төвлөрүүлэхээс өнөөдрийн байдлаар 12,3 сая төгрөгийг төвлөрүүлж,  гурван  байгууллагатай сунгалтын гэрээ хийгээд байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.53.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.