Хэнтий, дорнод аймгийн ойн сан бүхий зарим сумдад ойн ашиглалт, хууль бус мод бэлтгэлийн чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулав
Үйл явдал
/
2024-11-05

Хэнтий, Дорнод аймгийн ойн сан бүхий зарим сумдад ойн ашиглалтад тавих хяналтыг эрчимжүүлэх, хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар хоорондын уялдааг хангаж, хууль, хяналтын холбогдох байгууллагуудыг оролцуулан, хяналт шалгалтын ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын ажлыг хэсгээс 2024 оны 10 дугаар сарын 07-28-ны өдрүүдэд зохион байгуулав. Ажлын хэсгээс:

-Энэ онд ойгоос бэлтгэх модны хуваарь баталсан аймаг, сумын ИТХ-ын шийдвэр, ойн ашиглалт, арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээний төлөвлөлт, олголт, хэрэгжилт холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийгдэж байгаатай танилцаж, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах;

-Мод бэлтгэлийн үйл ажиллагаа болон мод бэлтгэлийн талбай тусгаарлалтыг газар дээр нь үзэж шалгах;

-Гарал үүслийн гэрчилгээ, ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийн олголт, ашиглалтад хяналт шалгалт хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;

- Сумын болон сум дундын Ойн анги болон байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдын ажилтай танилцаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, Ойн тухай хууль тогтоомж, ойн талаар баримталж буй бодлогын талаар танилцуулах, сурталчлах; 

-Хүний нөөцийн судалгаа хийж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, авлигаас урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөгөө өгөх, ойн нөөц, баялгийг ашиглахтай холбоотой аливаа асуудалд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, нээлттэй ажиллах, Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “Авлигын эсрэг нэгдье” аяны талаар сурталчилж, ажилтан, албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газрын 110 тусгай дугаарт үнэ төлбөргүй хандах боломжтой талаар мэдээлэл өгч, холбогдох хэвлэмэл хуудсыг байршуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.241.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.