Ой модны салбарын 100 жил
Үйл явдал
/
2024-07-05

Хэнтийн аймгийн Биндэр сумын "БИНДЭР ОЙ" СДОА байгуулагдсаны 100-н жилийн ой энэ жил тохиож байна.

Энэ удаа Биндэрийн ойн аж ахуйд инженер, ахлах инженер, даргаар ажиллаж байсан ахмад ойн аж ахуйн инженер Б.Мөнхбаяр эгчийг онцолж байна.

Тэрээр 1990-ээд оны зах зээлийн хүнд бэрх жилүүдэд олон газрууд үүд хаалгаа барьж байхад хамт олонтойгоо санаа сэтгэл хүч хөдөлмөрөө нэгтгэн байж чиглэл үүргээ өөрчлөлгүй байгууллагаа авч гарсан.

1978 онд мод үржүүлгийн газарт анх удаа ил талбайд НАРСНЫ үрийг тарьж ургуулах ажлыг санаачлан хийж, амжилттай болсноор УЛСЫН хэмжээнд тэргүүн туршлага болж нэвтэрсэн түүхээ ярьж байна.

Ойн аж ахуйн инженер Б.Мөнхбаяр 44 жилийн хугацаанд 60 сая ширхэг тарьц суулгац ургуулж 18 сая ширхэг тарьцыг ойд шилжүүлэн тарьсан нь нас бие гүйцсэн ой болжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.64.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.