Дүүргийнхээ ШҮҮГЧ, ПРОКУРОР, ЦАГДААГИЙН ДАРГА нартай нийлж 14.5 сая төгрөг ХУВААГААД ХҮРТЧИХСЭН СХД-ийн ИТХ-ын дарга Б.ЗОЛБОО
З.Батхуяг
Онцлох улстөрч
/
2025-02-26

Дарга нарыг сайн ажилласан эсэхийг иргэд дүгнэх нь зүй ёсных байлтай. Гэтэл орчин үеийн дарга нар нь өөрөө өөрийгөө сайн ажилласан гэж дүгнэн, өөртөө урамшуулал олгох захирамж гаргаж гаргах нь ШУДАРГА ЁСОНД ҮЛ НИЙЦНЭ.

Гэмт хэрэг, зөрчил, хэрүүл маргаанаараа есөн дүүргээсээ толгой цохидог Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Золбоо гэгч дүүргийнхээ ХУУЛЬ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД болон Тамгын газрын дарга, цэргийн штабын дарга, ЦАГДАА, ОБЕГ, ШШГЕГ-ийн харьяа ангийн дарга нар гээд зөвлөлийн 22 гишүүнтэйгээ нийлж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 14,5 сая төгрөгөөс ХУВЬ ХИШИГ ХҮРТЭЖ, шинэ жилийн баяны ширээгээ чимэглэх мөнгөө хуваагаад авчихсан байна.

Энгийн иргэд хөлсөө дуслуулан байж авсан цалингаасаа төлсөн ТАТВАРЫН МӨНГӨНӨӨС ийнхүү дүүргийн хурлын дарга БҮЛЭГЛЭН ШИМЭГЧИЛЖ идэж ууж байгаа нь хуульт ёсонд хэрхэвч нийцэхгүй. Даргын ажлыг иргэд үнэлж дүгнэж, урамшуулал, цалин хангамжийг нь олгодог ХУУЛЬТАЙ болохгүй бол тэд өөрөө өөрсдийгөө сайн ажилсан гээд БАЯРЫНХАА БЯЛУУНЫ МӨНГИЙГ ТАНЫ ХАЛААСНААС гаргаж байгаа нь зүйд нийцэхгүй, зөвд багтахгүй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.59.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.