Ж.Мөнхбат: Манай намын ахмадуудад даргын суудалд уралддаг! Ж.Эрдэнэбат тэргүүтэй шүүгдэж буй гишүүдийг гэм буруутайд тооцож үргэлжлүүлэн хорихоор боллоо Т.Доржханд: Олон жил сойсон морь шиг хүмүүсээ дахин тавих юм бол шинэчлэл байхгүй шүү! 2020-2021 оны хичээлийн жилд МУБИС дараахь тэтгэлэгүүдийг олгоно Монгол Улсыг ШХАБ-д элсвэл ОХУ бүрэн ДЭМЖИНЭ... Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдож буй У.Хүрэлсүх: Ард түмний итгэлийг зүтгэлээр хариулна гэдгээ тангаргалж байна Д.Өнөрболор: УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон асуудлыг хүчингүй болгуулах талаар шаардлагатай арга хэмжээг яаралтай авахыг хүсч байна. УИХ гишүүн Т.Доржханд ҮР АШИГГҮЙ албан тушаалуудыг хасаж өгөхийг хүсэв Г.Занданшатар: Дэмжье гэсэн саналын томъёоллоор гар өргөж санал хураалт явуулъя Н.Алтанхуяг: Хувьдаа хахаж үхэх гэж байгаа юм шиг баяжих гэж байгаа нөхдүүдтэй үнэхээр хатуу үзэх хэрэгтэй шүү! Их хурал ийм шийдвэр гаргаж болохгүй!
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн ажлын дадлага туршлагатай, шударга хуульч Э.Бат-Амгаланг Баянзүрхчүүдийнхээ төлөө илгээлээ
Д.Лхам
Мэдээ, УИХ
/
3 долоо хоногн өмнө

Найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа эхэлж нэр дэвшигчид иргэд, олон нийтдээ өөрсдийгөө таниулан бодлого, хөтөлбөрөө танилцуулж явна.

Зарим нь шинэ хүмүүс бол зарим нь дүүрэг, орон нутагтаа хэдийнээ танигдсан эрхмүүд байна. Тэдний нэг нь УИХ-ын23 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй Э. Бат-Амгалан юм.Энэ удаагийн сонгуульд Ж.Чинбүрэн эмч болон Сангийн яамыг өнгөрсөн дөрвөн жилд удирдаж төсөв санхүүг зангидаж ирсэн Х.Булгантуяа нар түүнтэй хамт МАН-аас нэр дэвшиж байгаа. МАН-ындарга, Ерөнхий сайдын багт орж сонгуульд нэр дэвших үйл явц гэдэг бол энэ сонгуулийн эхний бөгөөд хамгийн хатуу том "даваа" байлаа. Учир нь шалгуур хангасан, шударга, бэлтгэгдсэн, мэргэжлийн хүмүүсийг нэр дэвшүүлэх зорилго тавьсан юм. Тэр ч утгаараа УИХ-ынзарим гишүүдийг шалгуур үзүүлэлт хангаагүй гэх шалтгаанаар "тойргийн" гадна үлдээсэн.

Товчоор хэлбэл Ерөнхий сайд энэ удаад төрд хар буруу толбо суулгаагүй. Төрийн хөрөнгөнөөс "хумслаагүй" нэр цэвэр, гар цэвэр, ажил хийж, ачаа үүрэх чадамжтай залуучуудыг голлон сонгож өөрийн багаа бүрдүүлсэн. Тийм ч учраас энэ удаагийн сонгуульдМАН-ындарга У.Хүрэлсүхнамынхаа нэр дэвшигчдийг яг өөрийг нь хэмээн үзэж багаар нь дэмжиж өгөхийг иргэдээсээхүсч, өөрийн биеэр тойрогбүртнь очиж ажиллаж байна.

 

Баянзүрх дүүрэг бол нийслэлийн хамгийн том дүүрэг. Улс төрийн бужигнаантай дүүргийг өнгөрсөн хугацаанд чамгүй сайн удирдаж, хорооноос нь эхлээд дүүргээ хүртэлНИТХ-д төлөөлж буй Э.Бат-Амгаланг Баянзүрхчүүд энэ сонгуульд илүүтэй дэмжиж байгаа аж. Учир нь Ерөнхий сайдын багт орж энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй түүнийг Ерөнхий сайд улс төрд бэлтгэж, намынхаа залгамж халаа болж, улс орны ирээдүйн төлөө ихийг хийж бүтээх залуучуудын нэг хэмээн сонгож итгэл хүлээлгэсэн гэдгээ иргэдтэй уулзах үеэрээ илэрхийлж байв. Төрийн албаны дадлага туршлага, төр захиргааны байгууллагын нэгжид ажиллаж байсан хүн учраас иргэдийнхээ зовлон жаргалыг ойлгож, төрийн бодлогыг шударгаар боловсруулах залуу хэмээн мөн түүнийг онцолсон юм.

Баянзүрхчүүд ч өнгөрсөн хугацаанд Э.Бат-Амгалан нэр дэвшигчийн ажлын арга барил, шударга тууштай зан чанарыг илтгэх олон шийдвэр, ажил хэргүүдийг харсан байх. Мөн түүний сүүлийн 12 жил энэ дүүрэгтэй холбоотой учир ажил, орчинтойгоо танилцаж хугацаа алдахгүй. Бодож, төлөвлөсөн зүйлсээ төлөвлөгөө гаргаад эхнээс нь ажил болгох боломжтой юм.

Ямартаа ч Ерөнхий сайдын багт шигшигдэж үлдэн, төрийн сонгуульд намын дарга, Ерөнхий сайд болон нам хамт олныхоо итгэлийг хүлээж өрсөлдөж буй Э.Бат-Амгалан намынхандаа эерэг нөлөө,өрсөлдөгчдөдөө"шүдний" өвчин болсоор сонгуулийн үйл явцаа үргэлжлүүлж байна.


Сэтгэгдэл хаасан.