Онгоцонд төрсөн ихэр охидод Алтанжигүүр, Мөнгөнжигүүр хэмээн өгч 18 нас хүртэл МИАТ-ын онгоцоор ҮНЭГҮЙ ЗОРЧИХ эрх өгчээ Хүчит 512 бөхөөс хамгийн ахмад нь 64 настай Улсын начин Л.Цэвээн гуай байна Д.Нямхүү: Бид 200 дахь иргэнээ эдгээж гаргалаа. Та бүхэн бүхэн минь САЙХАН НААДААРАЙ... Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна Үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна НААДАМ: 104 хурдан азарганаас Төв аймгийн Баян сумын Б.Нямжавын ХЭЭР АЗАРГА түрүүллээ Б.Батцэцэгийг чөлөөлж Б.Мөнхжинг Гадаад харилцааны ДЭД САЙДААР томиллоо Монгол Улсын Засгийн газар 0,85 хувийн хүүтэй, 100 сая долларын ЗЭЭЛ авахаар боллоо Э.Бат-Амгалан: 21-р зуун гарчихаад байхад усгүй, тоггүй айлууд маш их байна С.Одонтуяа: Бүгдээрээ л дарга болох гэнэ, том өрөөнд суух гэнэ, зардалаа нэмүүлэх гэнэ. Ийм мөнгө байхгүй шүү!!!
Б.Ууганбаяр: Сонгуулийн үеэр ЦАР ТАХАЛ тархвал БИ хариуцлага хүлээе...
З.Батхуяг
Агентлаг
/
1 сарын өмнө

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж Седней хотоос ирсэн иргэдэд Ковид-19 халдвар илрээгүй гэлээ. Үүний дараа УОК-ийн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийв. Энэ сарын 8-нд тусгай үүргийн нислэгээр Австрали улсаас ирсэн хүмүүсийг ХӨСҮТ болон зочид буудал, амралт сувилал зэрэг тусгаарлах байруудад хуваарилан байрлуулсан. Өнөөдрийн байдлаар 45 тусгаарлах байруудад 1601 иргэний эрүүл мэндийг хамгаалах үйл явц хэвийн явагдаж байна.

Нийт 17 удаагийн тусгай нислэгээр 9324 хүнийг татан авсан. Улаанбаатар-Нур-Султаны онгоц өнөөдөр 19:35 цагт ирнэ. Зургаадугаар сарын 17, 19-ны өдрүүдийн нислэгийн бэлтгэл хангагдаж байна гэлээ.  Амь насаа алдсан тухайн оюутан нутаг буцах хүсэлт гаргаагүй байсан. Польш улсад 130 гаруй оюутан суралцдаг. Сургуулийн төлбөрийг тухайн улс даадаг. Харин амьжиргааны зардлыг манай улсаас хариуцдаг, жилд хоёр удаа олгодог"  хэмээн Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Г.Мөнхтүшиг мэдээллээ. 

Мэдээллийн төгсгөлд шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярт “Хэрэв сонгуулийн үеэр халдвар тархвал хариуцлагыг хэн хүлээх вэ? Та хүлээх үү?” хэмээх асуулт ирэхэд “Хүнд асуулт байна. Олон нийтийн дунд уг өвчин тархвал шуурхай штабыг ахалж байгаа хүний хувьд хариуцлагыг би хүлээнэ. Өөр мэргэжлийн байгууллагуудад хамааралтай асуудал биш” хэмээх хариултыг өгчээ

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
1 сарын өмнө
172.69.252.145
Энэ үнэн үү!!!цагаа тулхаар бусдад чихдэг шүү