Онгоцонд төрсөн ихэр охидод Алтанжигүүр, Мөнгөнжигүүр хэмээн өгч 18 нас хүртэл МИАТ-ын онгоцоор ҮНЭГҮЙ ЗОРЧИХ эрх өгчээ Хүчит 512 бөхөөс хамгийн ахмад нь 64 настай Улсын начин Л.Цэвээн гуай байна Д.Нямхүү: Бид 200 дахь иргэнээ эдгээж гаргалаа. Та бүхэн бүхэн минь САЙХАН НААДААРАЙ... Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна Үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна НААДАМ: 104 хурдан азарганаас Төв аймгийн Баян сумын Б.Нямжавын ХЭЭР АЗАРГА түрүүллээ Б.Батцэцэгийг чөлөөлж Б.Мөнхжинг Гадаад харилцааны ДЭД САЙДААР томиллоо Монгол Улсын Засгийн газар 0,85 хувийн хүүтэй, 100 сая долларын ЗЭЭЛ авахаар боллоо Э.Бат-Амгалан: 21-р зуун гарчихаад байхад усгүй, тоггүй айлууд маш их байна С.Одонтуяа: Бүгдээрээ л дарга болох гэнэ, том өрөөнд суух гэнэ, зардалаа нэмүүлэх гэнэ. Ийм мөнгө байхгүй шүү!!!
Ж.Амгалан: Талхан дотор ТАМХИ, цэвэр усны саванд АРХИ хийж тусгаарлалтад байгаа хүнд өгөхийг ЗАВДСАН
З.Батхуяг
Агентлаг
/
1 сарын өмнө

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийж, гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааны явцын талаар танилцууллаа.Энэ үеэр тусгаарлах байранд буй иргэдийн гаргасан зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийв. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Улсын хэмжээнд 45 байршлын тусгаарлах байранд 1,601 иргэн ажиглалтад байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр иргэний аюулгүй байдал, хэв журмыг сахиулж байгаа.  Тусгаарлах байранд байгаа хүмүүст эргэлт оруулах журмыг УОК-ын Шуурхай штабаас журмыг тогтоож, нэвтрүүлж байгаа. Энэ явцад зөрчил гарсаар байна. Жишээлбэл, талх ухаад дотор нь тамхиа хийгээд оруулахыг завдсан, чихрийн хайрцагт ч тамхи нууж, оруулахыг завдсан тохиолдол гарсан. Эдгээрт зохих арга хэмжээг нь авна" гэв. Мөн сонгуулийн сурталчилгааны үед Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм, журам зөрчигдөж, иргэдийн анхаарал суларч байна. Иймд анхаарал сэрэмжээ бууруулахгүй байж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг сайтар дагаж, цар тахлын үеийг даван туулахыг уриалав. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.