Онгоцонд төрсөн ихэр охидод Алтанжигүүр, Мөнгөнжигүүр хэмээн өгч 18 нас хүртэл МИАТ-ын онгоцоор ҮНЭГҮЙ ЗОРЧИХ эрх өгчээ Хүчит 512 бөхөөс хамгийн ахмад нь 64 настай Улсын начин Л.Цэвээн гуай байна Д.Нямхүү: Бид 200 дахь иргэнээ эдгээж гаргалаа. Та бүхэн бүхэн минь САЙХАН НААДААРАЙ... Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна Үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна НААДАМ: 104 хурдан азарганаас Төв аймгийн Баян сумын Б.Нямжавын ХЭЭР АЗАРГА түрүүллээ Б.Батцэцэгийг чөлөөлж Б.Мөнхжинг Гадаад харилцааны ДЭД САЙДААР томиллоо Монгол Улсын Засгийн газар 0,85 хувийн хүүтэй, 100 сая долларын ЗЭЭЛ авахаар боллоо Э.Бат-Амгалан: 21-р зуун гарчихаад байхад усгүй, тоггүй айлууд маш их байна С.Одонтуяа: Бүгдээрээ л дарга болох гэнэ, том өрөөнд суух гэнэ, зардалаа нэмүүлэх гэнэ. Ийм мөнгө байхгүй шүү!!!
Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумдад бага оврын онгоц нисгэж эхэллээ
Д.Лхам
Мэдээ, Яам
/
2 долоо хоногн өмнө

Монгол Улсын Засгийн газрын “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-үүд хэрэгжиж, Говь-Алтай аймгийн #Алтай, #Бугат сумд руу "Геосан" ХХК-ийн "ЦЕСНА ГРАНД КРАВАН 208В" бага оврын онгоц нисгэж эхэллээ.

Алтай, Бугат сумд нь аймгийн төвөөс алслагдмал, хүн ам ихтэй, өндөр уулс, даваа бартаатай, ялангуяа өвөл, хаврын улиралд зам, даваа хаагдаж аймгийн төв рүү зорчиход хүндрэл үүсдэг.

"Цесна Гранд Краван 208В" онгоц нь 12 хүний суудалтай, 8340 м өндөрт 341 км/цагийн хурдтай, 1700 км алслалттай ниснэ.

Бага оврын онгоц нисэж эхэлснээр алслагдмал сум суурингийн өндөр настан, нялх хүүхэдтэй эхчүүд, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд аймгийн төв, нийслэл хот руу түргэн шуурхай зорчих боломж бүрдэж, төрийн үйлчилгээ иргэдэд ойртож байна.

Цаашид 21 аймгийн 116 байршилд ерөнхий зориулалтын агаарын хөлгийн зурвас байгуулах бөгөөд эхний ээлжинд Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Хэнтий аймгийн Галшар, Биндэр, Дадал зэрэг сумдад хөөрч, буух зурвас байгуулахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.