Онгоцонд төрсөн ихэр охидод Алтанжигүүр, Мөнгөнжигүүр хэмээн өгч 18 нас хүртэл МИАТ-ын онгоцоор ҮНЭГҮЙ ЗОРЧИХ эрх өгчээ Хүчит 512 бөхөөс хамгийн ахмад нь 64 настай Улсын начин Л.Цэвээн гуай байна Д.Нямхүү: Бид 200 дахь иргэнээ эдгээж гаргалаа. Та бүхэн бүхэн минь САЙХАН НААДААРАЙ... Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна Үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна НААДАМ: 104 хурдан азарганаас Төв аймгийн Баян сумын Б.Нямжавын ХЭЭР АЗАРГА түрүүллээ Б.Батцэцэгийг чөлөөлж Б.Мөнхжинг Гадаад харилцааны ДЭД САЙДААР томиллоо Монгол Улсын Засгийн газар 0,85 хувийн хүүтэй, 100 сая долларын ЗЭЭЛ авахаар боллоо Э.Бат-Амгалан: 21-р зуун гарчихаад байхад усгүй, тоггүй айлууд маш их байна С.Одонтуяа: Бүгдээрээ л дарга болох гэнэ, том өрөөнд суух гэнэ, зардалаа нэмүүлэх гэнэ. Ийм мөнгө байхгүй шүү!!!
Д.Мөн-Эрдэнэ, П.Галиндэв нарт ХҮРД ЭРГҮҮЛЭХ БОЛОМЖ нээгдлээ
З.Батхуяг
Нийтлэл
/
2 долоо хоногн өмнө

Монголын улстөрийн хоёр гол хүчний нэг болох Ардчилсан намынхан хоёр сонгууль дараалан ялагдал хүлээлээ... Энэ нь ард түмэн тус намд итгэхгүй байгаагаас гадна сурталчилгааны үеэр бусдыг муучилж, харлуулж ярьсантай холбоотой байж болох. Түүнээс гадна Ардчилсан намд үзэл санааны хувьд бүрэн төлөвшөөгүй, намын гишүүд нь дарга даа итгэл өгөөгүйгээс болж ялагдсан. Мөн их хэмжээний мөнгө хурааж, нийгмийг бухимдалд хүргэсэн нь буруу байв.

С.Эрдэнэ дарга ч улсын хэмжээний лидер биш байв. Тэр зөвхөн Баянгол дүүргийн АН-ын хороонд л дарга нь байжээ. Сонгуульд ялагдсаны дараа намын дүрмийн дагуу хариуцлага хүлээлээ.

Одоо энэ нам шинэчлэгдэх цаг нь болжээ... Залуучууддаа итгэл хүлээлгэж, тэднийг туршлагажуулж, зоригжуулах нь чухал. Хэдийгээр 76 хүний 76 хувь нь залуучууд байсан ч тэд “АПУ”, “ХХБ”, “ЖЕНКО” гэсэн гурван компанийн төлөөлөл байсан учраас фракцийнхаа удирдлагуудын буруу тоглолт хийсэн.

С.Эрдэнийг намынх нь олон залуус хүлээн зөвшөөрдөггүй. Тэрбээр Ерөнхий сайдын алба ч хашиж чадахгүй хэмжээний улстөрч гэдгээ батласан. Тэрч ч байтугай П.Галиндэвийг давахгүй хэмжээний улстөрч аж. Тэрээр өөрийхөө хэр хэмжээг мэдэрч, намын даргын суудлаа дараагийн даргадаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй боллоо.

 Энэ намд угаас таван өөр үзэл баримтлалтай намуудын нийлбэр учраас нам доторх үл ойлголцол нь ил гарч байдгаараа онцлогтой... Энэ удаагийн сонгуульд намын даргатай муудалцаж, түүний эсрэг бие даасан залуучууд ч бий. Тухайлбал С.Эрдэнийг АН-ын дарга болсноос хойш хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг нь эрс эсэргүүцсэн Пүрэвдоржийн Галиндэв гэх залуу түүний тойрог болох Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшээд намын даргаа ялагдалд хүргэж, улмаар өөрөө ялалт байгуулаагүй ч С.Эрдэнээс илүү санал авч чадав.

Харин хөх хотын консул асан Даваагийн Мөнх-Эрдэнийн хувьд 100 саяын дэнчингээсээ болж намын даргатайгаа ам зөрсөн. Түүнд Ардчилсан намаас Баянхонгор аймагт нэр дэвших мандат өгөөгүй учраас бие даан нэр дэвшсэн. С.Эрдэнийг намын даргаа өгсөний дараа намдаа эргэж ирнээ гээд гарсан юм. Ардчилсан намын 2012-2016 онд эрх барьж байх үед намаа шинэчилье гэж намынхаа залуучуудыг уриалж байсан. Тэгвэл одоо тэдэнд боломж гарч ирлээ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zochin
2 долоо хоногн өмнө
172.69.252.133
ishig evree urgahaar ehiigee murgohiin ulger
зочин
2 долоо хоногн өмнө
172.69.252.139
Галиндэв гэдэг энэ залуу ер нь зөв хүн шиг харагдаад байгаа юм, нам нь итгэл үзүүлээд иймэрхүү залуусаа дэмжээд өгвөл АН-ыг тэд л шинэчилнэ дээ.
Содном
1 долоо хоногн өмнө
172.69.252.143
АН-ын залуучууд гэгчид сүүлийн 8 жил, манай ард түмэн 1998 оноос хойш МАН-тай нийлж АН-ыг харлуулах дайнд бүгд идэвхитэй оролцож тэдэнд үнэхээр их тусалцгааж байна даа.Үүний хүчинд одоо МАН шиг нам байхгүй гэдэг бодол хүмүүст суусан байна. Зориг агсныг Элбэгдорж,Бат-Үүл нар алсан гэдэгт ард түмэн байтугай АН-ын гишүүд нь ч хүртэл бат итгэлтэй явцгааж байгаа юм биш үү? Үнэхээр бидэнд ардчилалаас өөр зам байхгүй,түүнийг ганцхан АН л өгч чадна гэдэг итгэл үнэмшилтэй хүн хэд байгаа юм.Яг АН-ын юу нь болохгүй байгаа юм. Үүнийгээ дотроо гишүүдийнхээ дунд,ҮБХ энэ тэрээрээ яриад шийд гаргаж болдоггүй юм уу? Сүүлийн үед муу дээр муу, муухай дээр улцан гэдэг шиг АН-ын залуу үеийнхэн юм л бол бид АН-аас гарлаа гэж ирээд л хэвлэл мэдээлэлээр уралдаад л зарлацгаадаг болж. Энэ нь МАН-д том олз болж, ард түмэнд болохоор энэ АН ер нь болохоо байчихсан юм байна гэдэг ойлголтыг өгч байна шүүдээ. Та бүхэн үнэхээр шинэчлэе гэж бодож байгаа юм бол нам дотроо л тоглолтоо хийцгээгээч.