ДХИС-ийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтэдХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцлоо У.Хүрэлсүх: Би эх орныхоо өмчөөс ширхэг хадаас ч хулгайлахгүй. Хулгай хийвэл ШУУД ШОРОНД ОРНО Х.Баттулга: Ц.Нямдоржийн хэмжээнд хүрч ажиллахгүй бол САЛБАРЫНХАН чинь тоохгүй шүү. Х.Нямбаатар сайд аа!!! УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо байгуулах тухай Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал,дүгнэлтийг танилцууллаа Б.Жаргалсайхан дампуурсан "КАПИТАЛ" банкнаас авсан зээлээ төлөөгүй байгаа аж Б.Пүрэвдорж: Энэ Засгийн газрын хамгийн асуудалтай сайд нь Х.Нямбаатар... Жил болоход ажил нь эхлээгүй Дарханы зам Л.Халтар сайдын БЯРЫГ ШАЛГАХ нь Б.Энхбаяр: Хууль бичдэг хүмүүсийн  ТАРХИНЫ БАГТААМЖИЙГ нэмэгдүүлээрэй... Түрүү бөхөд өгдөг автомашинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгөхөөр “Тоёота мотор корпорац” шийдвэрлэжээ "Архигүй орчин" аянд Баянзүрх дүүрэг нэгдэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзав
З.Батхуяг
Ерөнхийлөгч
/
1 долоо хоногн өмнө

Улсын Их Хурал (УИХ)-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнгээр тойрог тус бүрт хамгийн олон санал авч, Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Ээлжит сонгуульд бүлэг байгуулах хэмжээнд амжилттай оролцож, сонгогдсон УИХ-ын гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, ард иргэдийн хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллахыг захилаа. Мөн өнгөрсөн парламентын үед гарсан талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга баттай, бүлгийн хэмжээнд нэг хүн шиг ажиллах ёстой гэв.

Коронавируст цар тахлын нөлөөгөөр хүндэрсэн эдийн засагт анхаарал хандуулахын хажуугаар малчдын аж байдалтай ойр байж, хөдөө аж ахуй, уул уурхайн асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд байнга анхаарч ажиллахыг мөн захилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд АН-ын бүлгийн гишүүдтэй санал солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан болон Д.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар оролцлоо.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.