Ж.Мөнхбат: Манай намын ахмадуудад даргын суудалд уралддаг! Ж.Эрдэнэбат тэргүүтэй шүүгдэж буй гишүүдийг гэм буруутайд тооцож үргэлжлүүлэн хорихоор боллоо Т.Доржханд: Олон жил сойсон морь шиг хүмүүсээ дахин тавих юм бол шинэчлэл байхгүй шүү! 2020-2021 оны хичээлийн жилд МУБИС дараахь тэтгэлэгүүдийг олгоно Монгол Улсыг ШХАБ-д элсвэл ОХУ бүрэн ДЭМЖИНЭ... Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдож буй У.Хүрэлсүх: Ард түмний итгэлийг зүтгэлээр хариулна гэдгээ тангаргалж байна Д.Өнөрболор: УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон асуудлыг хүчингүй болгуулах талаар шаардлагатай арга хэмжээг яаралтай авахыг хүсч байна. УИХ гишүүн Т.Доржханд ҮР АШИГГҮЙ албан тушаалуудыг хасаж өгөхийг хүсэв Г.Занданшатар: Дэмжье гэсэн саналын томъёоллоор гар өргөж санал хураалт явуулъя Н.Алтанхуяг: Хувьдаа хахаж үхэх гэж байгаа юм шиг баяжих гэж байгаа нөхдүүдтэй үнэхээр хатуу үзэх хэрэгтэй шүү! Их хурал ийм шийдвэр гаргаж болохгүй!
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзав
Д.Лхам
Мэдээ, Ерөнхийлөгч
/
5 хоногийн өмнө

Улсын Их Хурал (УИХ)-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнгээр тойрог тус бүрт хамгийн олон санал авч, Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Ээлжит сонгуульд бүлэг байгуулах хэмжээнд амжилттай оролцож, сонгогдсон УИХ-ын гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, ард иргэдийн хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллахыг захилаа. Мөн өнгөрсөн парламентын үед гарсан талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга баттай, бүлгийн хэмжээнд нэг хүн шиг ажиллах ёстой гэв.

Коронавируст цар тахлын нөлөөгөөр хүндэрсэн эдийн засагт анхаарал хандуулахын хажуугаар малчдын аж байдалтай ойр байж, хөдөө аж ахуй, уул уурхайн асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд байнга анхаарч ажиллахыг мөн захилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд АН-ын бүлгийн гишүүдтэй санал солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан болон Д.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар оролцлоо.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.