www.ulsturch.mn
Ч.Хүрэлбаатар: ОУВС-ийн тусламжтайгаар Монгол Улсын эдийн засагт ҮҮР ЦАЙСАН
13 өдрийн өмнө
Сэтгүүлч:
З.Батхуяг

Сангийн яам, Олон улсын валютын сан, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-гийн  ажлын хэсгийн ахлагч Жеофф Готлеб, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер болон Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нар хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав. ОУВС-гийн ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээг хийхээр 2018 оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд Монголд ажилласан юм.

ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн арван сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээн олон нааштай өөрчлөлтүүд гарлаа. Валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн, 2017 оны Гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн.  Эдийн засгийн бодлогыг зөв явуулж, тууштай арга хэмжээ авбал богино хугацаанд сэргэж болдгийг харууллаа. 

Монгол Улсын валютын нөөц нэмэгдсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжирч, нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Экспорт, гадаад худалдаа нэмэгдсэн, төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Төсвийн алдагдал буурч, төрийн сангийн үлдэгдэл нэмэх цикл рүү орлоо. Одоо Төрийн сангийн дансны үлдэгдэл 405 тэрбум төгрөг байгаа гэх мэтчилэн эдийн засагт эерэг олон үзүүлэлтүүд гарсан. ОУВС-тай хамтарсан хөтөлбөр энэ удаад маш үр дүнтэй хэрэгжиж байна гэж дүгнэж байгаа. ОУВС-тай Монгол Улсын Засгийн газар цаашид хамтарч ажиллана, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Одоо эдийн засагт бий болсон эерэг үзүүлэлтээ хадгалах, улам нэмэгдүүлэхийн тулд ОУВС-тай хамтарч ажиллах шаардлага байгаа. Шинэ Засгийн газрын зүгээс дотооддоо бонд гаргахгүй байх бодлого баримталснаар арилжааны банкуудад 1.2 их наяд төгрөгийн богино хугацаатай бондын төлөлт хийгдэж, 120 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Бид ОУВС-г дан ганц байгууллага гэж харж болохгүй. Тус сангаар дамжин Олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнууд бидэнд нааштайгаар хандаж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөөгөөр Монголын эдийн засагт “үүр цайсан”.

Манай улсын зээлжих зэрэглэл ахисан хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлттэй холбоотой. Ер нь богино хугацаанд дорвитой арга хэмжээ аваад эхлэхээр эдийн засаг сэргэж байгаа сайн үзүүлэлт харагдаж байна. Хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаа учраас бид зарим татварын нэмэгдлийг бууруулах зэргээр асуудлуудаа эргэж харж байна. Тухайлбал, ХХОАТ-ын шаталсан хэмжээг буурууллаа. Тэтгэвэрт гарах насан дээр бас өөрчлөлт гарсан байгаа. Одоо эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарахыг хүсвэл тэтгэврээ тогтоолгох эрхийг нь нээж өгөхөөр боллоо.

Сэтгүүлч:
З.Батхуяг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
9 цаг 2 минутын өмнө
Видео