www.ulsturch.mn
ХАР ТОЛГОЙГОО дэнчин тавьсан сайд, дарга нар С.Баярын араас орох вий..
19 өдрийн өмнө
Сэтгүүлч:
З.Батхуяг

Аминаас үнэтэй чухал алба, чухал ажил У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед олон боллоо. Тодруулбал, сүүлийн 10 жил хотынхны амны уншлага болсон төв цэвэрлэх байгууламжийн барилгыг шинэчлэх ажлыг Барилга хот байгуулалтын сайд Т.Баделханд даалгасан. Хэрэв энэ ажлыг бүрэн эрхийн хүрээндээ шийдэж чадахгүй бол, ядаж шав тавьж барилгын ажлыг эхлүүлэхгүй бол сайдад хариуцлага тооцно гэсэн үг. Энэ бол хариуцсан салбар, эрхэлсэн ажилдаа үр дүн гаргаж, хариуцлага хүлээдэг байх шинэ тогтолцоо юм.

Мөн Ерөнхийлөгчийн гэх автортой Төмөр замын төслийг бүрэн эрхийн хугацаандаа хийж хэрэгжүүлэхийг Зам тээврийг хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд, Нефть боловсруулах үйлдвэрийн бэлтгэл ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт даалгаж, "чадахгүй бол толгойтой чинь ярина шүү" гэсэн байдаг.

Дараагийнх нь Улаанбаатар хотын УТАА... 2020 он гэхэд агаарын бохирдлыг 50 бууруулсан байх хүндхэн бөгөөд хариуцлагатай үүргийг Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нарт мөн л хар толгойгоороо хариуцахыг даалгалаа. Тэд 2019 оны дөрөвдүгээр сарын 01 гэхэд хотын иргэд нүүрс түлэх л юм бол хариуцлага хүлээнэ гэсэн үг. Тэд нүүрсний оронд боловсруулсан түлшээр хотыг 220 мянган гэр хорооллын иргэдийг хангах ёстой. Ингэж чадахгүй бол тэдэнд хатуу хариулага тооцхоо Ерөнхий сайд анхааруулсан. Нэг жилийн дотор 540 мянган тонн боловсруулсан түлш бэлтгэх ажил судалгааны шатанд яваа аж. Түүнийгээ түргэвчилхийг холбогдох хүмүүст үүрэгдсэн.

Хог хаягдал боловсруулах үйлдвэрийг хотын ерөнхий менежер С.Гантөмөр хариуцлаа. Олон жил яригдаж, удаа дараа танилцуулга хийгдсэн хог боловсруулах үйлдвэрийг яаралтай барь, хэрэгжүүл гэсэн чиглэлийг Засгийн газрын тэргүүн өгсөн. Дээрх ажлуудыг нэр төртэй, бүрэн гүйцэд хийж чадвал авах ёстой шагналаа авна, хийж чадахгүй бол хүлээх ёстой хариуцлагаа хүлээнэ шүү гэдгийг санууллаа.

30 дахь Ерөнхий сайдын хэлсэн “ХАР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦНА” гэсэн үг 25 дахь Ерөнхий сайд С.Баярын үеийн хуучны хэллэг аж. Тэрээр Стандарт бус Засгийн газрыг байгуулан ажиллахдаа мөн л олон жил яригдаж Монголчуудын дунд үлгэр домог мэт яригдсан “Оюу Толгой”-г эдийн Засгийн эргэлтэд оруулсан түүхэн гавьяатай улстөрч юм. Тэрээр гэрээг үзэглэсний дараагаар ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Монгол Улсын түүхэнд бичигдэх онцгой үйл явдал боллоо. Бид байгалийн баялгаа ашиглах, эзэн гэдгээ нотоллоо. Засгийн газар ард түмнээ төлөөлөн хөрөнгө оруулагчидтай тохирч Оюу толгойгоо эргэлтэд орууллаа. Энэ гэрээ Монгол улсад ашигаа өгөх нь дамжиггүй юм. Хэрэв энэ гэрээ муу байж, ашгаа өгөхгүй, Монгол улс хохирвол түүний хариуцлагыг Ерөнхий сайд миний бие хар толгойгоороо бүрэн хариуцна” хэмээн хэлж байв. 2008 оноос хойш 2018 он хүртэл 10 жил болоход Оюутолгойгоос Монголчууд ашигаа хүртэж, гэдэс цатгалан, мөр бүтэн амьдарч чадахгүй л байна.

Ерөнхий сайдын болон хотын дарга, сайдуудын алба мөнх биш. Тэдний хар толгойгоороо хариуцсан ажил бүтэхгүй байлаа гэж бодоход дараа нь толгойгоо тушаах хүн олдох болов уу? Хар толгойн хэрэг...

 

Сэтгүүлч:
З.Батхуяг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 4 сэтгэгдэл
хүн121.159.182.59
хар толгой угаасаа хэрэггүй юм байна
18 өдрийн өмнө
зочин66.181.191.158
Попдоход л хар толгой, эцсийн цамц хэрэг болдог аж.
18 өдрийн өмнө
з202.9.41.133
Таджикын төрийн этгээдүүд шиг хятадаас зээлсэн нэртэй идэж уусан мөнгөний өрөндөө эх орныхоо баялаг, гаазар нутгаа л дэнсэлж алдчих вий гэхээс л урьдчилан сэргийлэх хэрэгтэй! Мөнгөнөөс үнэтэй эх орон газар шороо гэж байдгыг л бүү уландаа гишгэ!!!!!
18 өдрийн өмнө
ЗОЧИН202.21.117.58
ТОЛГОЙТОЙ ЯРЬЖ ЧАДДАГ Ч ЮМ ШИГ ХУДЛАА ДОНГОСХИЙН
18 өдрийн өмнө
Сүүлд нэмэгдсэн
Тайваньд биткоин дээрэмдсэн
19 цаг 48 минутын өмнө
Сургалтад хамрагдлаа
20 цаг 13 минутын өмнө
Гэрлэлтийн инфографик
20 цаг 24 минутын өмнө
Үр дүнгийн гэрээ байгууллаа
20 цаг 36 минутын өмнө
Видео