www.ulsturch.mn
Т.Алтанбулаг: Монголын төр үр хүүхдээ гудамжинд гаргаж, гуйлгачин болтол нь мартсан байна
12 өдрийн өмнө
Сэтгүүлч:
З.Батхуяг

Эзэн Чингис хааны нэгтгэсэн Монголчууд дэлхийгээр тархан суурьшсан байдаг. Тэнгэр заяат түмний нэгээхэн хэсэг нь босоо монгол бичгээрээ бичиж, үндэсний хувцсаараа гоёж байдаг Өмнөд Монголчууд юм. Нэг удмынхан, нэг үндэстэн гэдгээрээ дэлхийд алдаршсан үндэстэн цагийн эрхээр салан тусгаарласан байдаг юм. Хэдийгээр нутаг заагдан өөр улсын харьяанд оршин суугаа ч гэсэн өмнөд Монголчууд ар Монголдоо элэгтэй, тусалж дэмжиж суудаг болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Тэдний нэг бол “Тэнгэрлэг” аяныг дэмжигч Т.Алтанбулаг юм. Тэрээр элгэн Монголчууддаа, тэр дундаа өнчин өрөөсөн, байнгын асаргаа, дэмжлэг шаардлагатай монгол хүүхдүүдэд сайхан сэтгэл, өглөгийн гараа сунгаж тусламжийн хувцас, хоол унд, гурил будаа өгөөд нутаг буцах гэж байхад нь уулзаж хөөрөлдлөө.

-Сайхан хаваржиж байна уу. Асрамжийн газар байгаа хүүхдүүд тусламж хүргээд буцах гэж байна гэж сонслоо. Хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж байгаа элэг нэгт танд юун түрүүн талархаж буйгаа илэрхийлье. Таны алдар хэн гэж хүн бэ?, хэзээнээс буяны, сайн санааны ажил өрнүүлж, гар сунгах болов

Сайхан хаваржиж байна. Улаанбаатар хотод ирээд гурав хоноод буцах гэж байна. Намайг Т.Алтанбулаг гэдэг. Яг Анх

-Хэчнээн хүүхдэд тусламж үзүүлээд байна вэ. Та энэ удаагийн эрэлтээрээ хэчнээн хүнд тус хүргэв?

-Тоо хэмжээг нь сайн мэдэхгүй байна. Нарийн гаргаагүй. Өчигдөр 

-Яагаад зорилтод бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлэхээр болсон юм бэ?

-Та ямар ажил алба хашдаг хүн бэ?

Нэг найзтайгаа хамт бэл оруулаад засварын газар ажиллуулдаг. Нэлээд хэдэн жилийн өмнө  бол малчин байсан. Засгийн бодлогоос шалтгаалан нэг хэсэг ажилгүй болж төвд суурьшсан. Өвөрмонголын өөртөө засах орны Баянуур аймгийн урдын хойд хошууны хүн.

-Манайд бол өнчин өрөөсөн, харах эзэнгүй, эцэг эх нь тоохоо байчихсан учраас гудамжинд гуйлга гуйдаг хүүхдүүд олон байдаг. Харамсалтай ч энэ үнэн. Харин Өвөр Монголд ямар байдаг юм бол?

Өвөр Монголчуудын нэг давуу тал нийгмийн бодлогоор тэднийг их дэмждэг. Сургуульд үнэгүй хамруулдаг, орон байр, хувцас, мөнгө санхүүгээр дэмждэг. Засгаас нь анхаарал сайн хандуулдаг.  

-Хэдэн хүүхэдтэй вэ?

Би хоёр хүүхэдтэй. .  Амьдрал дардан сайхан байсангүй. Эхнэрээсээ салж сарниад, хоёр хүүхэдтэйгээ би хамт байдаг.

-Малчин байсан гэлээ. Өмнө нь Монголд ирж байв уу?

Монголд ирж мал маллаж байгаагүй. Өмнө нь хоёр удаа ирсэн. Хөтлөгч, орчуулагч хийгээд ажлаар хоёр хоноод буцсан.

-Таны бодлоор ар, өвөр монголчуудын хоорондын харилцаа хэр өргөн дэлгэр болсон гэж үздэг вэ?

Анх олон жилийнхийг бодвол одоо харьцангуй нээлттэй, хамтын ажиллагаа нь дэлгэрсэн шүү. Манай оюутнууд олноороо энд сурдаг.

-Өвөр монголчууд үндэсний бичиг, үндэсний хувцсаараа ялгардаг. Та ар Монголд ирээд монгол хувцастай хүн үзэв үү?

. Үндэсний хувцасаа өмссөн явахыг нь харахаар сайхан, дулаахан, нэг л дотно элгэмсүү санагдаад байдаг юм.

-Ар монголчуудыг та хэрхэн төсөөлж байв. Монгол ирээд удахаар төсөөлснөөс тэс ондоо байлаа гэж та ярьсан шүү дээ?

Анх төсөөлөхдөө дээл хувцсаа өмссөн, нүүдлийн ахуйгаа хөгжүүлсэн, мал сүрэг нь багширсан сайхан байгаа даа л гэж боддог байв. Гэтэл тийм биш. За арга ч үгүй биз дээ. Орчин үе, нийгмийн цаг, хотжих соёлоо дагаад ийм болоо биз дээ..

-Яг хөдөөнөө мал аж ахуйгаа маллаад явж байгаа. Байнга дээлээ өмсөөд, морио унаад, тэмээгээрээ нүүгээд л явдаг. Харин Өвөр Монголын малчдын амьдрал, ялгаа нь юу байдаг юм бол?

Монголчуудынх бол чөлөөтэй байна.

Нэг хэсэг малчид руу чиглэсэн дарамт шахалт болоод байсан. Ер нь үе үе тийм бусармаг зүйл гарна биз ?

Мал хуйг нь дайраад, хурааж авааж, дээрэмдсэн нэг тийм балмад юм болсон. Үе үе тийм зүйл болно шүү. Тэмцээд, тэрсэлдээд л өнгөрнө дөө.

-Ний нуугүй хэлэхэд манайханд хятадуудыг үзэн ядах сэтгэлгээ нь хэт хөгжчихсөн улс. Харин өвөр тийшээ ямар бол. Хятадуудтай хэрхэн хамтардаг вэ?

Зарим нь Хятадын еэвэн сарын баярыг дагаж намираад л хагаралдаан, маргаан дагуулдаг.

-Яг асуух гэж байсан асууль руу та өөрөө чиглүүллээ. 10 хүрэхгүй хоногийн дараа Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. Сар шинийн баяр ёслолыг тэмдэглэх нь адилхан биз дээ?

Адилхан. Тавгаа засна, ууц өвчүү, мах шүүсээ тавина. Нээх өвөрмөц зүйл байхгүй. Адилхан л идээ сүүний дээжээ бурхан шүтээнээ өргөөд, ахмадуутайгаа золгоно.  

-Ямар нэг байдлаар БХАУ-ын бодлогоор хааж хавчих, эсэргүүцэх гэсэн юм байхгүй юу?

Байхгүй. Бид чинь урд нутагтаа дуугаа дуулаад л, монгол бичгээрээ бичиж, эх хэлээрээ ярьж явдаг. Нэг авууштай нь цөөнхөө их дэмждэг шүү.

Ар, өвөр гээд Монгол Улс хоёр хуваагдахад ахан дүүс, ураг төрлийнхөн нь ч бас хилийн наана цаана гарчихсан тохиолдол олон бий. Таны хамаатан садангууд ар Монголд бий юу?

Ар Монголд миний ахан дүүс бий. Хоёр ч удаа багцаалаад дутуу сураг гаргахаар биш байдаг. Олон үе дамжсан болохоор арга ч үгүй биз дээ. Сураг ажиг нь бүдэг балархай болчих юм.

-Урд нутагт цэвэр монгол цусны хэд орчим хүн байдаг юм бэ?

. Яалт ч үгүй том гүрний нөлөөнд байгаа учраас уусах, ураглаж дотносох нь бий. Аажим аажмаар уусаад л байна. Зарим угсаа нь холилдсон.

-Таны цаашдын зорилго юу вэ. Сайн санааны энэ үйлээ үргэлжлүүлсээр байх уу. Монголчуудын ядуу, дорой амьдраад байгаа шалтгаан нь юу байна гэж үздэг вэ?

Нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй юм. Хувь миний бодлоор төр засагтаа байна уу даа гэж хардаг. Өвөр монголчууд адилхан л монгол үндэстэн гэхдээ төрийн бодлого нь сайн байна. Тэд нэг ч өрхийг хаяхгүй байна. Гэтэл ар Монголд тийм биш байна. Энэ ядуу зүдүү, муу амьдарч байгаа хүмүүсийг нэгтгээд сайхан амьдруул чих юмсан гэж бодож байгаа. Энэ төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг өргөжүүлж, хамрагдсан хүүхдүүдээ мэргэжилтэй, амьдралтай болгочих юмсан гэж зорьж байна.

-Нэг зүйл сонирхоод асуучихъя. Танд эвгүй байвал хариулахгүй байж болно. Ар өвөр монголчууд нэгдэх ёстой гэж ярих юм. Та нэгдэхэд бэлэн үү?

Бидний хэл, соёл, үзэл бодол адилхан байгаа нь үүний нэг илэрхийлэл байх. Монголчуудаа нэгтгэхийн тулд миний энэ аяны зорилго оршиж байж ч болох юм. Хятад их гүрэн л гэнэ. Маш олон үндэстэн нэгдэж байж бий болгосон улс шүү дээ.

Хятад чинь 50 гаруй үндэстнээс бүрдсэн гэдэг байх аа?

Тийм. 56 үндэстнээс бүрдсэн гэдэг. Хятадын урдуур чинь тэр үндэстнүүд нь оршин сууж амьдарч л байна. Зарим нь бүүр яг ямар гаралтай хаанахын хүн гэдгээ мэддэггүй хүмүүс олон гэсэн.  

Сэтгүүлч:
З.Батхуяг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
f203.91.115.249
setguulch hun iim asuult asuuj bolohgui l dee. ene hun nutagtaa ochood uvur mongoliig salgaj mongold niiluuleh gesen yaria hevleld ugsun geed tsaazaar avhuulbal yah uu? ene setguulch yamar ch bodlogoguigeer hunii amind hureh n baina shd. joohon uhaantai b
11 өдрийн өмнө
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
17 цаг 13 минутын өмнө
Видео