www.ulsturch.mn
Д.Мөрөн: Монгол Улсад гадны 15917 иргэн цагаачлан амьдрах эрхтэй
12 өдрийн өмнө
Сэтгүүлч:
З.Батхуяг

Засгийн газраас 2018-2020 он хүртэл Монголд цагаачлах иргэдийн тоог жилд 100-гаас дээшгүй байлгахаар тогтоолын төсөл боловсруулан өргөн мэдүүлсэн юм. Үүний дотор ОХУ, БНХАУ-ын иргэд тус бүр 30-аас дээшгүй, бусад улсын иргэд 40-өөс дээшгүй байхаар тусгаж, байршлыг заахдаа Улаанбаатарт 52-оос дээшгүй, Дархан, Орхон, Сэлэнгэд 4-өөс дээшгүй, бусад аймагт 2-оос дээшгүй байх санал оруулжээ. Энэ хуулийн төслийг холбогдох байгын хороодоор хэлэлццүлж байгаа юм. 

2017 оны 12 дугаар сарын байдлаар манай улсад 119 орны 20717 иргэн байгаагаас 1959 нь 15 орны цагаач иргэд аж. Гадаадын хөрөнгө оруулагчид эргэн ирж, үүнийг дагаад ажиллах хүч орж ирэх нь ихэссэн гэж албаныхан үзжээ.  Үүнээс 1250 буюу 63 хувь нь БНХАУ, 644 буюу 32.8 хувь нь ОХУ, 65 буюу 3.3 хувь нь бусад 13 орны иргэд юм байна.  Монголд цагаачилж болох иргэдийн тоо, байршлыг тогтоохыг  Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан. Цагаач гэдэг бол орогнол хүсч байгаа хүмүүс биш. АНУ-ын “Ногоон карт” хүсч байгаатай ижил. Өнөөдрийн байдлаар Монголд байгаа 1959 цагаачийн 63.7 хувь нь БНХАУ-ын иргэд байгаа. Энэ хүмүүс Долоон буудал гэх зэрэг газраар маш олон жил үе удмаараа суурьшсан хятад иргэд. ОХУ-ын цагаачид мөн “местны орос” гэгддэг хүмүүс байгаа. Энэ хүмүүс тухай орныхоо иргэншилтэйгээ байдаг.

Сэлэнгэд 42, Дорнодод 10 цагаач иргэн байна. Дархан, Төв аймагт мөн бий. Гадаадын иргэний тоо Монголын нийт хүн амын 3 хувь, нэг улсын иргэн 1 хувь байна гэж тогтоодог. Цагаачийн статус нийт хүн амын 0.5 хувь, нэг улсаас 0.17 хувь гэж хязгаарлан энэ харьцаагаа барьдаг. Монголд улс 15917 цагаач иргэд амьдрахыг зөвшөөрдөг бол  өнөөдөр ердөө 1959  иргэн цагаачлан амьдарч байгаа аж.

 Цагаач иргэн бол дүрвэгч биш. Дүрвэгсэд гэдэг бол улс төрийн учир шалтгаанаар нэг улсаас нөгөөд очиж орогнож байгаа хүмүүсийг хэлдэг гэж Гадаадын иргэн харьяатын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Мөрөн байнгын хорооны хуралдааны үеэр тайлбар өглөө.

Сэтгүүлч:
З.Батхуяг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 5 сэтгэгдэл
Зочин202.21.124.28
юу юм бэ сэтгүүлчээ? Монгол улсад гадны 15917 ......../нохой, шувуу, хүн, иргэн/?
12 өдрийн өмнө
B.Luwsan-Osor203.91.115.40
hudulmur erhelj baigaa nereer orj ireed orognood baigaa hytad, wetnyam, solongos zunduun baigaag tootsdogui ym uu? er n ingej hudlaa medeeleh n hend ashigtai ym be hurandaa!
11 өдрийн өмнө
Зочин203.91.115.37
Тэр цагаач Хятад иргэн нь Боржгон овогтой байх юм. Энэ нь болж байгаа юм уу?
10 өдрийн өмнө
Зочин203.91.115.37
Тэр цагаач Хятад иргэн нь Боржгон овогтой байх юм. Энэ нь болж байгаа юм уу?
10 өдрийн өмнө
монгол хүн103.229.122.89
Цагаач иргэдийн тоо 10 дахин бага бгаа учир өсгөх бодлого бариад бгаа юм уу хаашаа юм. Хийх ажлаа зөв олж хийж бай. Ихдээд бгаа үед хязгаарлах бодлогоор оруулж ирэх асуудал бна. Эсвэл албаар хорлоод бгаа юм уу.
10 өдрийн өмнө
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
9 цаг 3 минутын өмнө
Видео