www.ulsturch.mn
Өрийн дэвтэртээ ПАНДА бондыг бичихээс залхуурсан Ч.Хүрэлбатар сайд
Ангилал:
11 өдрийн өмнө
Сэтгүүлч:
З.Батхуяг

Засгийн газрыг бүрдэхтэй зэрэгцсэн Ерөнхийлөгчийн шахалт бол уул уурхайгаас хамааралтай гэх Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохгүй байх гэсэн оролдлого байв. Үнэхээр Ерөнхийлөгчийн хэлсэн ортой байж Ч.Хүрэлбаатар нь “Хотгор шанага”-ын ордоо Солонгосчуудад зарчихсан нь баримтаар нотлогдсон. Түүний баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар танилцуулсан. Эх орноо хэсэгчлэн зарсан тэрээр эрдэнэсийн сан хариуцсан сайд болсон нь энэ. Олон улсын валютын санд толгойгоо мэдүүлсэн Засгийн газар яг үнэндээ тодооддоо бие даасан шийдвэр гаргах ямар ч боломжгүй болжээ. Түүнийг Ч.Хүрэлбаатар сайдын сүүлийн үеийн мэдэгдлүүдээс харж болох юм.

Bloomberg телевиз өөрийн цахим хуудсаараа дамжуулан Монгол Улс БНХАУ-ын зах зээлээс “Панда” нэртэй шинэ бонд босгохоор болсон тухай мэдээлсэн нь шуугиан тарив. Гэтэл үүнийг Сангийн сайд болон Засгийн газраас эрс үгүйсгэж байгаа юм. Учир нь Засгийн газар ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн дэмжлэгийг авснаар хасах хувьтай байсан эдийн засаг нэмэх болж, зарим нэг эерэг үзүүлэлтүүд гарсан, төсвийн орлого давсан нь дахиж гаднаас бонд босгож өр нэмэх шаардлагагүйд гэж үзэхэд хүргэсэн байдаг.  Нэгдүгээр сарын эхээр Чингис бондын 500 сая долларын өрийг барагдуулах ёслолын ажиллагаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгэн шинэ бүтээл бий болгосноо давхар дуулгасан нь өрийн дэвтэр байв. Тэрээр “Өглөө бүр өртэй гэдгээ санаж явах ёстой. Тийм учраас би өрийн дэвтэр нээсэн. Чингис бондын эхний өрийг барагдууллаа. Одоо бидэнд Димсан бонд гээд гурван бондын өрийг энэ онд төлнө. Тавьсан өр болгоноо энэ дэвтэрт бичиж тэмдэглэхээр болж байна” хэмээн төлөв гэсэн улаан тамга дарж өнөөх шинэ дэвтрээ Ерөнхий сайдад хадгалуулсныг тод санаж байна. 

Ахиж өр тавихгүй, бонд босгохгүй гэсэн Засгийн газрын шийдвэрээ дагасан уу, эсвэл нууцаар гаргах гэж байсан “ПАНДА” бондын нууц нь задарчихсан болохоор үгүйсгээд байна уу. Энэ мэдээлэлд их эмзэглэж байгаа бололтой. Өрийн дэвтэртээ бичиж, тэмдэглэхээсээ залхуураад байна уу... Тэрээр өөрийн твиттер хуудастаа энэ худлаа мэдээллээ залруулахыг хүсч байна. Элчин сайдын яамдууд, гадаад дотоодын байгууллагуудаас залгаж, утасдаад байна хэмээн жиргэжээ...

 

Сэтгүүлч:
З.Батхуяг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Зочин66.181.161.114
Юун хогын юм бичдэг гарууд вэ
11 өдрийн өмнө
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
17 цаг 22 минутын өмнө
Видео