www.ulsturch.mn
Шүлхийн голомтод албан үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдийн цалинг энэ оны эхний улиралд олгоно
Ангилал:
Халуун сэдэв
11 өдрийн өмнө
Сэтгүүлч:
Ч.Мандахнар

Өнгөрсөн оны есөн сараас эхлэн нийслэлийн ойр орчим шүлхийн тархалт ихэссэнтэй холбоотой Алба хаагчдыг өдрийн 20 гаруй мянгаар цалинжуулахаар Онцгой байдлын ерөнхий газар болон, сангийн яамны зөвшөөрлөөр төсөвлөгдсөн хэдий ч өнөөдрийг хүртэл алба хаагчдийн цалин олгогдоогүй байна. Тодруулбал байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Иймд

Улс орны аюулгүй байдлын төлөө тангарага өргөж, үүргээ чандлан биелүүлж, хээрээр гэр, хэцээр дэр хийн бүтэн сар гаруй хугацаанд халуунд халж, хүйтэнд хөрч албан үүргээ гүйцэтгэсэн эрхэм үүрэгтнүүдэд өнөөдрийг хүртэл цалин хөлсийг нь өгөхгүй байгаа нь харамсалтай. “Могойд барьдаг мод” мэт хэрэгтэй үедээ ашиглачихаад тушаал, даалгавраар далайлгаг олон эрсийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлж буй сангийн яамны бодлого чухам хэнд чиглэсэн байдаг нь хачирхалтай. Хэдийгээр улсдаа өргөсөн тангарагатай ч, амьдралаа авч яваа олон залуус өнөөдрийг хүртэл итгэл тээн хүлээсээр. Цөхрөнгөө барсан хэсэг бүлэг ч ажиглагдаж байгаа нь багагүй хугацаа өнгөрснийг гэрчлэх бизээ.

www.ULSTURCH.mn

Сэтгүүлч:
Ч.Мандахнар
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
17 цаг 10 минутын өмнө
Видео