www.ulsturch.mn
Б.Пүрэвдорж: Ажилтай үлдэх гэсэн ПЯЛДАГА нөхөр Ц.Нямдорж сайдад тал зассан байна
Ангилал:
Халуун сэдэв
10 өдрийн өмнө
Сэтгүүлч:
З.Батхуяг

УИХ-ын намрын чуулган өнөөдөр сүүлчийн хуралдаанаа хийж, хаана. 2017 оны 10 дугаар сарын 02-ноос 2018 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр хүртэл эрх баригчид хэрхэн ажилласан талаар сөрөг хүчнийхэн мэдээлэл хийлээ. Ардчилсан намын энэ удаагийн мэдээлэлд бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, Төсвийн зарлагын дэд хорооны дарга З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар оролцсон юм. АН-ын бүлгийн шийдвэрийг гишүүд танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хууль зүй, дотоод хэргийн сайдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 570 авто машин авч өгсөн байна. Энэ үйлдлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын давсан орлогоос авсан гэж тайлбарласан. Төсөв хүнд байна гэж эрх баригчид ярьдаг. Гэтэл 2017 онд 374,1 тэрбум төгрөгийн хэрэгцээгүй худалдан авалт хийсэн байна. Үүний нэг жишээ нь 360 сая төгрөгөөр авто машин худалдан авсан явдал юм.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зарцуулах ёстой мөнгөөр хууль зүйн сайд машин авсан нь хууль бус үйлдэл юм. Ц.Нямдорж сайд машин аваад өг гэж хэлээгүй байх. Энэ бол ажилдаа үлдэх гэсэн “пялдага” нөхдийн хийсэн үйлдэл. Сайддаа тал засаж, яаж ийж байгаад ахиад хууль зөрчих санаатай байна. Цаашид 374 тэрбум төгрөгийн хэрэгцээгүй худалдан авалтыг олон нийтэд ил болгоно" хэмээв. Мөн эрх баригчид бодлогоо зөвтгөж, дахин засаж залруулахгүй бол дахин жагсана гэдгээ илэрхийллээ. 

Сэтгүүлч:
З.Батхуяг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
9 цаг 0 минутын өмнө
Видео