www.ulsturch.mn
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бенеплас төслийг хэрэгжүүлнэ
Ангилал:
Яам
15 өдрийн өмнө
Сэтгүүлч:
Х.Нямбаатар

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллоос ялгарч буй хорт хийг бууруулах БенеПлас (BenePlus) технологийн шийдлийг Монголд АНУ-ын “Элпи Амина” ХХК-тай хамтран нэвтрүүлэхээр тохирлоо. БенеПлас нь нүүрсийг боловсруулан хангалттай дулаан ялгаруулах, нүүрсэнд агуулагдаж буй хүхэр болон бохирдуулагч бодисын хэмжээг 75 хувиас дээш бууруулах боломжтой түлш үйлдвэрлэх технологи юм. Тус технологийг нэвтрүүлснээр өртөг багатай цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй болох, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хот суурин газрын тогтвортой хөгжлийг хангах, аж үйлдвэржилт, инновацийг хөгжүүлэх зэрэг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байгаа юм.

БенеПлас технологийн шахмал түлшний өртөг нь Улаанбаатар хотын айл өрхүүдийн өнөөдөр хэрэглэж буй түүхий нүүрсний үнэнээс бага байх боломжтой юм. “ЭлПи Амина” ХХК өөрийн түнш байгууллагуудтай хамтран БенеПлас технологийн туршилтын үйлдвэрийг 2018 онд барьж байгуулах бөгөөд одоогоор байршлын судалгаа болон ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Туршилт амжилттай болсон нөхцөлд үндсэн үйлдвэрийг 2019 онд барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Сэтгүүлч:
Х.Нямбаатар
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 6 сэтгэгдэл
Ард122.201.31.12
Наад үлгэрээ болиоч ээ. Аргал хөрзөн гөө түлхэд л утаагүй болон шүү дээ. Нүүрс боловсруулах түлш хиих гэж олон жил худлаа мөнгө идэхээс өөр юу хийдэг нөхдүүд вэ. Хөдөөнөөс аргал хөрзөн гөө хотруу оруулж ирсэн нь хамаагүй хурдан шийдэгдэх асуудал шүү. Хөд
15 өдрийн өмнө
Ард122.201.31.12
Аргал аа түлмээр байна
15 өдрийн өмнө
Ард122.201.31.12
Аргал аа түлмээр байна
15 өдрийн өмнө
Ард122.201.31.12
Аргал аа түлмээр байна
15 өдрийн өмнө
Ард122.201.31.12
Аргал аа түлмээр байна
15 өдрийн өмнө
Ард122.201.31.12
Аргал хөрзөн түлүүлмээр байна тэгвэл хотын агаар цэвэрхэн ариун болохоос гадна хөдөөнийхний орлого нэмэгдэнэ
15 өдрийн өмнө
Сүүлд нэмэгдсэн
Тайваньд биткоин дээрэмдсэн
19 цаг 45 минутын өмнө
Сургалтад хамрагдлаа
20 цаг 11 минутын өмнө
Гэрлэлтийн инфографик
20 цаг 21 минутын өмнө
Үр дүнгийн гэрээ байгууллаа
20 цаг 34 минутын өмнө
Видео