www.ulsturch.mn
Төсөв бүрдүүлэлтээс, төсөв хувиарлалт руу шилжсэн Б.Чойжилсүрэн гишүүн төсөвөөс салахгүй
Ангилал:
Халуун сэдэв
7 өдрийн өмнө
Сэтгүүлч:
Ч.Мандахнар

Улс төрийн үйл ажиллагааг шууд л дээрээс нь эхлэн хийсэн гэхэд хилстэхгүй Б.Чойжилсүрэн гишүүн хөрөнгө, орлогоороо УИХ-ын гишүүдийн дунд дээгүүрт ордог нэгэн. Түүнтэй холбоотой олон асуудлууд ар араасаа л хөвөрдөг нь нэг үгээр “заншил” болсон гэлтэй. Бидний мэддэгээр томоохон хотхон, хорооллыг барьсан “ХУРД” группийн захирал, УИХ-ын гишүүн, сангийн сайдын асан, өдгөө төсвийн байнгын хорооны даргын албан тушаал хашдаг тэрбээр улс үндэстний  эсрэг хийсэн олон муу зүйлээр нэрд гарсан. Нийслэл хотын эмх цэгц, гол ус, газрын хөрсөнд өндөр халтай, туул голын эрэг орчмоор барьж байгуулсан олон хотхоноос үүдэн өдгөө хөрсний бохирдол, барилгын осол зэрэг олон асуудал дэлгэрдэг. УИХ-ын сонгуулиар ч шударга өрсөлдөж чаддаггүй, сонгогчдын саналыг худалдан авч, эрх мэдлийн төлөө улайран тэмцдэг нэгэн. Жишээ 2012 оны сонгуулиар ТЕГ-ын харьяа Увс аймгийн Тагнуулын газар төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан гэх шалтгаанаар баривчлагдан, эрүүгийн хэрэг үүсч байсан түүхтэй. Илээр луйвар хийж олон нийтийг мунхруулсан ч өдгөө төрийн өндөр сэнтийд заларсаар л суугаа түүнийг “хөрөнгөөр далайлгаж, улс төрийн суудалд заларсан” гэх олон хүмүүсийн хандлага байдаг.

Засгийн эрхийг хүчээр авсныхаа дараа тэрбээр уул уурхай руу эрчимтэй довтолж, Монгол улсын улаан номонд орсон газар нутаг руу халдаж эхэлсэн. Байгал хамгаалагч, амьтан судлаач, эх оронч хүү Т.Лхагвасүмбэрэл агсаны амиараа хамгаалж, дэлхийд данстай болгосон Тост, Тосон бумбын нурууг “улсын мэдэлд шилжүүлж, хамгаалах” нэрийдлээр Б.Чойжилсүрэн эрхэм өөрийн гартаа оруулаад авсныг олон нийт мэдэх бизээ. Хэдийгээр олон талын хамсаатан, ар талтай байсан тэдгээр хүмүүсээ ёстой л татаад хаясан тамхины иш шигээ хаядаг нэгэн. Өдгөө УИХ-ын дарга, МАН-ын дарга асан М.Энхболдтой хамтарч, дархан цаазат газрыг өөрийн мэдэлд болгосон түүхтэй. БНХАУ-тай хамтран Монгол улсын эдийн засгийг орвонгоор нь эргүүлж, байгалийн баялгийг хууль бусаар зөөн тээвэрлэх их үйлсэд улайран зүтгэж байсан түүнийг гишүүний суудлаас нь огцруулах хүртэл арга хэмжээ авч, намын нөхөд нь буруутгаж, ялгаварлан, гадуурхаж эхэлсэн цаг саяхан. Өөрийн нэрээ бодсондоо ч тэр үү, дарамт шахалтад ороод ч тэр үү өнөөх уурхайн лицензээ Хятад талын компанид зарж, цагаан туг өргөсөн.

Сонгуулийн үеэр, хууль бус хахуулиар санал суудлын төлөө хамтран зүтгэж байсан Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар өдгөө байраа сольж, албан тушаалаа хольсон. Данс тооцооноос, данс тооцооны албанд шилжсэн Б.Чойжилсүрэн эрхмийн хөрөнгийн дархлаа улам бүр л зузаарч байгааг олон эх сурвалжууд өгүүлэв.

www.ULSTURCH.mn

Сэтгүүлч:
Ч.Мандахнар
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
9 цаг 7 минутын өмнө
Видео