www.ulsturch.mn
Төслийн нэр барьж, төгрөг халааслах залуусын тоо нэмэгдсээр
7 өдрийн өмнө
Сэтгүүлч:
Ч.Мандахнар

Толгойтой бүхэн хувийн бизнестэй, хөрөнгийн эх үүсвэртэй болохыг зорьдог өнөө цагт Энэ л нэрээр улсын мөнгийг үрж, энэ л нэрээр эдийн засгийг унагаж байгаа  нь олны нүднээ ил байдаг ч төдийлөн дуугарах нь ховор. Дан ганц Монгол улсад төсөл хэрэгжүүлснээр өөдөлсөн үзүүлэлт төдийлөн харагдахгүй байгаа нь иргэд, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Сүүлийн жишээгээр гэхэд

Төслийн зуух нэрээр жилээс жилд өргөн дэлгэрэх “утаагүй зуухны” үлгэрт итгэж, жил бүр л худалдан авалт, шахалт дарамтаар үр дагаврыг нь хүртэж, нэр тахлах ажлыг энгийн ард иргэд амссаар удсан. Өвөл цагийн томоохон бизнесийн санаа үүгээр дуусахгүй. Цэвэр, цэмцгэр, хоггүй хот нэрийн дор мөн л олон төсөл хэрэгжиж хогийн савны аян эхэлдэг жам болсон. Ухаалаг хогийн сав, бүр хяналтын камертай хогийн сав хүртэл гараад ирсэн. Үүнийг даган үр дагавраа тооцохгүй, хэрэгтэй, хэрэггүй төсөл барьж гүйсэн залуус хотоор нэг болсон.

Үндэсний үйлдвэрлэл нэрээр ёстой л иргэдийн орлогыг доромжилж, чадалтай ав гэсэн байртай олон үйлдвэрийн өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг ам уралдан хэлэлцэх байдал элбэгшсэн. Үүний жишээ болж олон улсын лабораторийн шинжилгээгээр “чанартай” хэмээн үнэлэгдсэн “Шигүдэри” брендийн шимийн архийг үйлдвэрлэж эхэлсэн. Шүүдрийн дуслыг ширгээж гаргасан энэхүү шимийн архийг олон төрлийн амин дэм, уураг тэжээлээр баян хэмээн сурталчилж олон улсад экспортлохоор болсон. Харин иргэд олон нийтэд энэхүү бренд нь төдийлөн тааламжтай тусахгүй байна. Учир нь “бүтээгдэхүүний үнэ байнгын хэрэглэхэд зохимжгүй, хэт өндөр үнэтэй” гэдгийг олон нийт шүүмжлээд амжсан. Жишээ нь дэлхийд нэрээ цуурайтуулсан “Гоёо”, “Говь” зэрэг ноолууран хувцас хэрэглэл үйлдвэрлэгч компаниудаас гарч буй бүтээгдэхүүн хэт өндөр үнэтэй байдаг. Хэрэглэгчид нь мөнөөх л хэдэн олигархуудаас цаашилдаггүй нь нууц биш.

Энэ мэт ТӨСӨЛ нэрээр Монголын эдийн засагт томоохон хохирол учруулж, хий дэмий урсгал зардал гаргах байдал өнөөдрийг хүртэл хэвийн үргэлжилсээр байна. Үүнийг эмх цэгцэнд оруулах зорилгоор төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй олон залуусыг нэгтгэж, санхүүгийн туслалцаа үзүүлэхээр Монголын томоохон бизнесменүүдийн хамтарсан “Шарк Танк” телевизийн нэвтрүүлэг бэлтгэсэн. Тухайн нэвтрүүлгээс өөрсдийн бизнесээ эхлүүлэх томоохон боломж агуулсан ТӨСӨЛ-үүд цөөнгүй нэр дэвшсэн. Хэдийгээр хувь хүн бүрийн хүслэн болж, хөрөнгө бэнчинтэй болох хүсэлтэй ч, хэрэглэгч олон нийтийн хувьд төдийлөн нийцэхгүй олон нэр төрлийн бүтээгдэхүүн байх нь тийм ч таатай зүйл биш л болов уу.

Бусдын төслийг хулгайлж, амар хялбар аргаар бизнесийн санаагаа өргөжүүлэх байдал өргөн дэлгэр болсон. “Үнэн хөдөлмөрөөр оройд хүрнэ гэдэг үлгэрт л гардаг” гэдгийг мэддэг манайхан аль хэдийнээ хувийн бизнестэй болоод эхэлсэн. Гэхдээ үнэн аргаар өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлсэн гэвэл цөөн тоогоор гарах болов уу? Аливаа бизнесийн ард хэн нэгэн ямар нэгэн байдлаар хохирогч болж үлддэг нь бизнесийн алтан дүрэмт тусгагдсан нэг заалт гэхэд хилстэхгүй. Үүний адил залуус нэгнийхээ бизнесийн санааг хуулбарлаж, эсвэл бэнчин муутай нэгний, томоохон санааг нууцаар хэрэгжүүлж, амин хувиа бодох нь элбэг. Энэ мэтээр ТӨСЛИЙН жишээ дуусашгүй.

www.ULSTURCH.mn

Сэтгүүлч:
Ч.Мандахнар
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
17 цаг 12 минутын өмнө
Видео