www.ulsturch.mn
Засаг Чандмань Майнз-ын 162 тэрбумын концессын гэрээ ба Ж.Мөнхбат
Ангилал:
Халуун сэдэв
6 өдрийн өмнө
Сэтгүүлч:
З.Батхуяг

Ардын намд араа шүд нь тачигнасан залуучуудын нэг нь аядуу зөөлөн М.Энхболдын баруун гараар бадарч явсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат юм.

Эхнэрийнхээ нууц газрыг дунд хуруугаараа гижигдэж, дурыг нь хөдөлгөдөг дунд хуруу шигээ байхсан гэсэн шүлэг уншиж “Болор цом”-ын эзэн болсон. Монголын үнэн сонины эрхлэгчээс МАН-ын генсек хүртэл дэвшиж УИХ-д суух мандатаа авсан юм.

АН-ын Засгийн газрын эсрэг босч, халуун зунаар үстэй дээл давхарлаж, ДАВХАР ДЭЭЛЭЭ ТАЙЛ, ДАВХАР ДЭЭЛЭЭ ТАЙЛ хэмээн орилж явсан одоо ч тодхон. Санал луйвардаж авсан хар машин хэмээн үзэн ядаж санал уншуулах автомат хэрэгслийг шатааж хүртэл өвчигнө нь бий...

МАН-ын генсек болж мандаж явсныхаа шанд Мэргэжлийн Засагт ахлах тогоочоор ажиллаж жинхэнэ бужигнуулж явсан мань эр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй чуулганы танхимд хэрэлдсэнээс хойш намдуухан болчихлоо.

Хувьдаа компанигүй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан гишүүн удалгүй 807 тэрбумын тендерээс 168 тэрбумыг эхнэрийн компанид аваад өгчихсөн байдаг. Энэ булхай нь илрэнгүүт буруугаа АН руу чихэж, хэсэг дэнжигнэв. Булхай буруугаа андахгүй гэгчийн үлгэрээр Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нарын буянаар концесс авсан нь батлагдаж суудлаасаа буусан.

Овилгогүй, улс төрчийн зан гараггүй үйлдэл удаа дараа гаргаж, ална хядна, шорон орон ярьсаар нэг хэсэгтээ хэвлэлийн од болов.

Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогц цэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто замын төсөл” аж. Нийт өртөг нь 87 тэрбум 771 сая төгрөг. Уг концессын гэрээ нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын онцолсноор өмнөх Засгийн газрын үед эхэлжээ. Тэрээр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр уг асуудлаар тодруулга хийхдээ “Би нэг зүйл хэлэхгүй бол болохгүй юм байна. Надтай холбоотой нэг концессын гэрээний асуудал байна. Говь руу явж байгаа 30 гаруй км замын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа. Гэхдээ өмнөх Засгийн газрын үед байгуулсан гэрээ” хэмээсэн байна. 2009 оноос хойш 100-аад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлээд явж байгаа компанид концессын гэрээ өгсөн юм билээ. Тэр компанитай холбоотой хүн нь манай эхнэрийн хамаатан. Түүнтэй холбож байна. Би бүлгийн хурал дээр тэр компанийн концессыг цуцал гэж хэлсэн. 

Ж.Мөнхбат болон мэргэжлийн Засгийн огцруулахад хүргэсэн 807 тэрбумын концессын гэрээ яагаад таг болчхов Ерөнхий сайдаа...

Сэтгүүлч:
З.Батхуяг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
9 цаг 20 минутын өмнө
Видео