www.ulsturch.mn
УИХ-ын гишүүд тойргийнхоо ахмадуудад ямар ТОМ БЭЛЭГ тараасан бэ....
Ангилал:
Халуун сэдэв
6 өдрийн өмнө
Сэтгүүлч:
З.Батхуяг

  Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болоход тав хүрэхгүй хоног үлдлээ. Хаврын чуулган хаалтаа хийсэн энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд маань тойргийнхоо ахмадуудад бэлэг тараах гээд тун чиг завгүй явна. Анх сонгуульд нэр дэвшсэнээсээ хойш очоогүй байж байж байгаад гэв гэнэт цагаан сарын өмнөхөн сайн хүн болж гарч ирэх нь ихсэв. Ард түмэн чинь цагаан цаас шүү дээ, Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч өгсөн яахав гэгчийн үлгэрээр чихэр, боов, архи, печень шоколад, гурил, будааг ёстой нэг уут уутаар нь, машин машинаар тойрогтоо зөөж байна.

УИХ-д хэн бэлтэй, хөрөнгөтэй нь суудаг хойно одоо яая гэхэв. Өмсөх хувцасгүй, идэх хоолгүй шахам байгаа эмзэг бүлгийн иргэддээ тэд гурил будаа ойр зуурын юмаар хангах нь үүрэг гэлтэй.  Монгол ёс, өв уламжлал, төрийн хүний ноён нуруугаа харуулж ахмадууддаа хүндэтгэл үзүүлж буй хэрэг боловч нэг талдаа доромжлол мэт. Гавихгүй мөртлөө гарын бэлэг гэсэн томоос том цаасан тор, хүүхэд хуурах хэдэн чихэр, за арай дөнгүүр нь л хэвийн боов, тавгийн идээ, шуудай гурил юм.

2016 онд үнэмлэхүй олонх болсон МАН-ын гишүүдийн ахмадууддаа барьж буй сар шинийн бэлгийг сонирхъё.

Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд Төв аймгаас сонгогдсон. Тэрээр тойргийнхоо иргэдэд 500 граммын халуун сав, Л.Тэрбиш зурхайчийн бичсэн цаг тооны бичиг, чихэртэй хамт өгсөн.

 

Хууль зүйн байнгын хороон дарга Ш.Раднаасэд Л.Тэрбиш зурхайчийн гаргасан цаг тооны бичиг, 35,5 граммын архи, 500 граммын чихэр, ажлын тайлангийн хамт Говь-Алтай аймгийн бүх сумдын 70 дээш насны ахмадуудад гэсэн хаягтайгаар чингэлэг чингэлгээр нь ачуулсан.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон дарга Л.Элдэв-Очир Баянхонгор аймгийн 8 дугаар тойргоос сонгогдсон. Тэрбээр тойргийнхоо ахмадуудад ажлын тайлан, цэнхэр хадаг, 21 ширхэгтэй тавгийн боов өгчээ.

Сонгинохайрхан дүүргийн 70 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тойргийнхоо өрхүүдэд болон ахмадуудад “Алтан тариа” ХХК-ийн 25 кг-ийн гурил бэлэглэжээ.

Чингэлтэйгээс сонгогдсон телевизийн М.Оюунчимэг гишүүн мөн л гурил, цэвэр сүүгээр ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн бол Д.Ганболд гишүүн чихэр, шоколад зэргээр гар цайлгасан байна.

Харин БЗД-ийн 28-р хороо, Гачуурт тосгоноос сонгогдсон Ж.Энхбаяр гишүүн архи тэргүүтэй гарын бэлэг өгчээ.

Хуралдаа суудаггүй, тэрчлэн нутгийнхаа ахмадуудад өнгөрсөн жил мөнгөн аяга гардуулж бэлээрээ гайхуулсан Б.Наранхүү гишүүн энэ жил мөн л гурил будаа тарааж, контейнер, чингэлгээр нь ачуулсан байна...

Ардын Засгийн газрын мал аж ахуйн сайд Б.Батзориг гишүүн дээшээ харсан савыг бэлгэдэж аяга, торго зэрэг арай бэлтэй ханджээ. 

УИХ-ын гишүүн, Жадамба генералын хүү Энхбаяр гишүүн архи тэргүүтэй бэлэг боожээ...

УИХ-ын гишүүн, Ачлал их дэлгүүрийн эзэн М.Билэгт хатагтайн хувьд өөрийн ажлын тайлан тэргүүтэй эд зүйлс тараажээ...

Зарим гишүүдийн хувьд ном тэргүүтэн өгчэээ...

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын хүндэтгэл ийм байна...

Сэтгүүлч:
З.Батхуяг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
9 цаг 20 минутын өмнө
Видео