Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Б.Хурц хаашаа ДУТААВ...
Ангилал:
Халуун сэдэв
6 өдрийн өмнө
Сэтгүүлч:
З.Батхуяг

Монгол Улсын хурлын чуулганы хаалттай хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдын тамгаа даруулсан ТЕГ-ын дарга асан, Хошууч генерал Батын Хурцыг шүүхээс эрэн сурвалжилж байгаа аж. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын маргаан шүүхэд шилжиж улмаар Ж.Батзандан гишүүнийг уучлал гуйх ёстой гэсэн шийдвэр гарсан ч түүнтэй холбоотой хурц асуудлууд одоо ч намдаагүй байна. Түүнд Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуягийн зүгээс ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэр хүндэд халдсан гэх асуудлаар шүүхэд бас  нэхэмжлэл гаргасан ч мөн л оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна гэсэн хариуг хуулийнхан өгчээ. Иймд УИХ-ын гишүүн Л.Болд, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нарын өмгөөлөгчөөс тавьсан хүсэлтийг дагуу  Б.Хурцыг эрэн сурвалжилж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. 

Хамгийн сүүлд авсан мэдээгээр түүнийг БНСУ-д байгаа гэсэн мэдээллийг улс төрийн хүрээнийхэн өгсөн байна.

Сэтгүүлч:
З.Батхуяг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
bi119.40.103.3
shuuh deer yallaa gee bizde teruugeer l yavad bga yum bishu kkkkk
5 өдрийн өмнө
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
9 цаг 20 минутын өмнө
Видео