www.ulsturch.mn
Д.Цогтбаатар: Солонгос, Хятадаас ЗЭЭЛСЭН мөнгөөр УТААГАА шийднэ
10 өдрийн өмнө
Сэтгүүлч:
З.Батхуяг

 Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд ажлынхаа тайланг хэвлэлийнхэнд мэдээллээ.  Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байнгын хороо, Улсын Их Хурлаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Засгийн газар тодорхой ажлуудыг хийж байгаа. Ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа 30 жилийн хугацаатай, 0.2 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын хөгжлийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан.  Энэ бол өрийн ачаалал нэмсэн арилжааны зээл биш. Үүнийг агаарын бохирдол, утаанд зориулна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Өмнө нь агаарын бохирдлыг бууруулахын эсрэг ийм далайцтай хөрөнгийн эх үүсвэр байгаагүй. Хөтөлбөр боловсруулагдахаар энэ мөнгийг юунд зарцуулах нь тодорхой болно. Түүнчлэн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хятадын талтай хамтарч хэрэгжүүлэхээр болсон. Уг асуудлын хүрээнд 2.3 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг хятадын тал гурван жилийн хугацаанд өгнө гэсэн. Энэ мөнгө гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулагдана. Эргээд энэ нь агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах эцсийн шийдлүүдийн нэг нь байх  болно" гэсэн юм. 

Сэтгүүлч:
З.Батхуяг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Тайваньд биткоин дээрэмдсэн
19 цаг 50 минутын өмнө
Сургалтад хамрагдлаа
20 цаг 15 минутын өмнө
Гэрлэлтийн инфографик
20 цаг 26 минутын өмнө
Үр дүнгийн гэрээ байгууллаа
20 цаг 38 минутын өмнө
Видео