www.ulsturch.mn
“Шилэн” Цогоо Төмөр замаас жолооч, машин гаргуулж, бензин тосоо хийлгэж...
Ангилал:
Улс төрч
11 өдрийн өмнө

“Шилэн данс” хэмээн чамгүй гүйсэнээрээ нийгэмд гайгүй сайн гэгч нь нэртэй болж аваад улстөрд шургалсан ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл өөрөө тийм ч өндөг шиг өөгүй нөхөр биш бололтой. Учир нь АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан түүний талаар таагүй хэд хэдэн асуудлыг хөндөв. Онгоцоор энгийн ангилалаар зорчиж, орон нутагт өөрийн машинаараа явж, ажилдаа бараг л алхаад оччихдог аятай л цахим хуудсаараа жиргэдэг хүн чинь ачир дээрээ бол төрийн мөнгөөр “тонгочиж” өгдөг л болж таарлаа шүү. Мань хүн Төмөр замын газраас машин унадаг төдийгүй бензин тосоо ч хийлгэж,  жолооч хүртэл гаргуулсан байх юм. Энэ нь ашиг сонирхолын зөрчлийн тухайн хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж байгаа аж. Гэтэл түүний тиймэрхүү тансаг байдлыг АТГ чихнийхээ хажуугаар өнгөрөөж, өдийг хүртэл арга хэмжээ авалгүй дураар нь дургиулжээ.

Ч.Сугар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Видео
Засгийн газар
Улс төрч ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Холбоо барих
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо
Утас: 70001924, 91912326, 80884848