www.ulsturch.mn
Тариандаа цахимаар санаа зовдог Ж.Сауле гомдолтой явна
Ангилал:
Халуун сэдэв
2 сарын өмнө
Сэтгүүлч:
Б.Баяр

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегийн энэ жиргээг эргэн уншаад өмнө нь уншиж байсан нэгэн зүйлээ санав. Өвөөгийн чинь  бие муудлаа хэмээн нэгэн залууг эмнэлгээс дуудуулав. Залуу ажилтай гээд очсонгүй. Гэхдээ цахимд “өвөөгийн бие мууджээ, санаа зовоод” хэмээн бичихээ мартаагүй гэдэг.

Саяны орсон мөндрийн хэмжээ Сауле дэд сайдыг айлгажээ. Газар тариалангийн бүсээр орсон бол тариаг нам цохидог аюултай. ХАА хариуцсан яамны дэд сайд гэсэндээ үүнийг мэддэг тул санаа нь зовоод ийн жиргэжээ. Уг нь жиргэхээсээ өмнө аймгуудын ХАА-н газрууд руу яриад мөндөр хаагуур орсоныг хэр хохирол учирсан эсэхийг мэдчихэж болох л байсан. Бүр үүрэгт ажил нь баймаар юм. Гэсэн ч жиргэхээ урьдал болгосон. Б.Энхбаяр “Шилэн” Цогоо гээд хэдэн дэд сайдад жиргэхээс өөр ажил байдаггүй хэмээн Ц.Нямдорж халаглаж байсан. Ж.Сауле өнгөрсөн өвөл шадар сайдын уриа лоозон ихтэй өвс тараалтын үеэр байнга хамт явсан. Гэсэн ч энэ удаагийн бялуу хувиарлалтанд хамрагдсангүй тул гомдолтой яваа аж.

Б.Баяр

Сэтгүүлч:
Б.Баяр
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Дургүйд хүчгүй ...
1 цаг 6 минутын өмнө
Өнөөдөр болох үйл явдал
3 цаг 16 минутын өмнө
Ч.Хүрэлбаатар “цайрчээ” ...
17 цаг 42 минутын өмнө
“НАМ БАРИГЧ” С.Ганбаатар
17 цаг 53 минутын өмнө
Видео
УИХ гишүүд
Засгийн газар
Улс төрч ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Холбоо барих
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо
Утас: 70001924, 91912326, 80884848