www.ulsturch.mn
Төмөр замын хэргийнхэн Ж.Бат-Эрдэнийг мөнгө гаргасан гэдэг
Ангилал:
Халуун сэдэв
4 сарын өмнө
Сэтгүүлч:
Б.Баяр

Ж.Бат-Эрдэнэ нь 2008-2012 оны хугацаанд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ. Тэрээр одоо Булган аймгийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн гэсэн улс төрийн алба хашиж буй нэгэн юм. Ж.Бат-Эрдэнэ 2011 оны гуравдугаар сарын 01-ний өдөр гаргасан “Зөвлөх үйлчилгээг сонгох тухай” тогтоолдоо:

  1. Даланзадгад-Чойбалсангийн чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтэц барих төсөлд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багаар “McKinsey & Company” компанийг сонгосугай.
  2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх “McKinsey & Company” компанитай гэрээ байгуулахыг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал /Б.Батзаяа/-д зөвшөөрсүгэй.
  3. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх тухай Засгийн газарт танилцуулахыг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал /Б.Батзаяа/-д үүрэг болгосугай гэжээ.

Дээрх тогтоолоос үзвэл тухайн үед буруутгагдаж, хоригдсон Б.Батзаяа нь Ж.Бат-Эрдэнийн өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлсэн байгаа юм. Харин цагдаагийн байгууллага “Төмөр замын зөвлөхөөр “МкКинсэй энд Компанийг сонго” гэж үүрэг өгсөн Ж.Бат-Эрдэнийг одоо болтол шалгахгүй явна.

Б.Баяр

Сэтгүүлч:
Б.Баяр
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
17 цаг 15 минутын өмнө
Видео