www.ulsturch.mn
Н.Энхболдын эцсийн боломж ...
Ангилал:
Халуун сэдэв
2 сарын өмнө
Сэтгүүлч:
Б.Баяр

Улстөрчийн хувьд энэ хүний карьер  2020 онд төгсгөвөр болох бололтой. Н.Энхболд олон жилийн турш МАН-ын дээд зиндааны удирдлагад явсан. Гэхдээ хэзээ ч нэгдүгээр хүн буюу намын дарга эсвэл Ерөнхий сайд хийж үзсэнгүй. Өнгөрсөн намын бага хурлаар нэгэнтээ үзээд алдсан ч ердөө тавхан хүний санал авсан нь үнэндээ маш ичигвэртэй хэрэг боллоо. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулах ороо бусгаа бужигнааны дунд тэрээр од шүүрч чаджээ. Ё.Баатарбилэг гишүүн нэрээ татсанаар Н.Энхболдын бүлгээс БХ-ын сайдад нэр дэвших хүн гарсангүй. Дээр нь цаг хугацааны шахалтанд оржээ. Ингээд Н.Энхболд нэрээ дэвшүүлсэн ч эхэндээ 32-ын бүлгийн нэр  бүхий гишүүд эсэргүүцэж “Намын даргад өрсөлдөж,биднийг задлах ажилд та оролцсон. Гэтэл өчигдөрхөн нэр дэвшихгүй гэсэн мөртлөө өнөөдөр сайд болох гээд зүтгээд байх юм. Та энэ үйлдлээ тайлбарлаач. Бид таныг дэмжихгүй байна” гэсэн байна. Харин Н.Энхболд гишүүн “Надад тайлбарлаад байх зүйл байхгүй”  гэсэн байна. Энэ нь та нар намайг дэмжихээс өөр аргагүй гэсэн адилхан сонсогдсон. Түүнийг  Ж.Мөнхбат, Б.Цэрэнбат нарын залуу гишүүд нь шууд дэмжсэнээр ийнхүү БХ-ын сайдад нэр дэвшиж чаджээ. Үнэндээ энэ нь Н.Энхболдын хувьд өндөр албан тушаал хаших сүүлчийн боломж юм.

Б.Баяр

Сэтгүүлч:
Б.Баяр
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Дургүйд хүчгүй ...
1 цаг 0 минутын өмнө
Өнөөдөр болох үйл явдал
3 цаг 11 минутын өмнө
Ч.Хүрэлбаатар “цайрчээ” ...
17 цаг 36 минутын өмнө
“НАМ БАРИГЧ” С.Ганбаатар
17 цаг 47 минутын өмнө
Видео
УИХ гишүүд
Засгийн газар
Улс төрч ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Холбоо барих
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо
Утас: 70001924, 91912326, 80884848