www.ulsturch.mn
Д.Жигжиднямаад У.Хүрэлсүхийг дэмжсэн дэмжлэг нь тус болох уу...
2 сарын өмнө
Сэтгүүлч:
Б.Баяр

АТГ-ын Олон нийтийн зөвлөлд Г.Баасан нарынхан орж ирсэнээр энд тэнд урхагшсан авлигал, албан тушаалын хэргүүд задарч эхэллээ. Хамгийн эхний бай нь УБТЗ ХНН болов. Өмнө нь гэмт хэрэг өдүүлсэн хүмүүс өндөр албан тушаалд очсон нь өнгөрсөн оноос эхлэн шуугисан. АТГ ч энэ хэрэгт тун хойрго хандаж бичиг цаас явуулах төдийхнээр хязгаарлаж ирсэн нь Олон нийтийн зөвлөлд тодорхой болжээ. Энэ тухай Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн хэлэхдээ “УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа 2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авсан байна. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая ам.доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан нэг сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ ХНН-д ОХУ-ын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан” гэдгээ мэдэгдэв.  Энэ мэдээллээс үзэхэд Д.Жигжиднямаагийн дээр аадрын хар үүл хуралдаж эхэлжээ. Гэхдээ түүнд бас “тулгуур” бий гэнэ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огрцруулах тэмцэлд тэрээр У.Хүрэлсүхийн талд шууд орсон. Идэвхитэй дэмжсэн. Энэ дэмжлэгийн хариу ирэх л учиртай. Тйим ч учраас Г.Баасан нарын зарласан 1,7 сая долларын зүтгүүрийн хэрэг замхрах магадлалтай юм.

Б.Баяр

Сэтгүүлч:
Б.Баяр
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Дургүйд хүчгүй ...
1 цаг 5 минутын өмнө
Өнөөдөр болох үйл явдал
3 цаг 15 минутын өмнө
Ч.Хүрэлбаатар “цайрчээ” ...
17 цаг 41 минутын өмнө
“НАМ БАРИГЧ” С.Ганбаатар
17 цаг 52 минутын өмнө
Видео
УИХ гишүүд
Засгийн газар
Улс төрч ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Холбоо барих
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо
Утас: 70001924, 91912326, 80884848