www.ulsturch.mn
Дорноговийн МАН Б.Дэлгэрсайханы хувийн компани шиг болжээ
Ангилал:
Халуун сэдэв
2 сарын өмнө
Сэтгүүлч:
Б.Баяр

Гэхдээ болдог зүйл болдогоороо л болсон. Энэ нь МАН-д түгээмэл үзэгдэл юм. Ховдын намын хороог С.Бямбацогт, Булганыг Ж.Бат-Эрдэнэ хотоос удирдаж байна. Ж.Бат-Эрдэнэ бие төлөөлөгчөөрөө ажилладаг залуугаа аймгийн Засаг дарга болгох гээд арай л амжаагүй. Гэхдээ одоогийн Засаг даргаа үгэнд ордог сайн хүү гэж магтдаг. Угаасаа үгэнд нь ордог уу эсвэл үгэнд ордог болгосон уу гэдэг тодорхойгүй. Үгэнд ордог болгосон нь  ортой байх. Н.Номтойбаяр Дорнодын МАН-ыг мөн “өөрийн” болгосон. Одоо тийшээ С.Болорчулуун “нэвтэрч” чадахаа больсон аж. Б.Дэлгэрсайханы тухайд улсдаа 100  сая  төгрөг хандивлаж шуугиан тариад л алга болсон. Гэхдээ Б.Наранхүүг бодвол хааяа чуулганд сууж харагддаг. Харин үг хэлж санал шүүмжлэл тавьж байхыг нь сонсоогүй. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орлоо гэж бүр дуулдаагүй. Гэтэл энэ хугацаанд тэрээр Дорноговь аймгийн МАН-ын хороог “бэхжүүлэх, чадваржуулах “ ажлыг хийж  байсан аж. Намын хороог өөрийн хүмүүсээр дүүргэх нь ахин нэр дэвших бодолтой яваа хүний хувьд зөв юм. Тэгээд ч УИХ-ын гишүүний ажил амархан санагдсан биз. Жилд нэг удаа улсдаа 100 сая төгрөг хандивласан ч цалин, гишүүний хангамж хангалт нэрээр бараг 30 хувийг нь буцаагаад авчихна. Мөнгө өгсөн хүнийг УИХ-ын дарга ч хурал таслалаа гэж загнаж чадахгүй. Ийм болохоор чөлөөт цаг ихтэй агаад аймгийн намын хороогоо оролдож суудаг болжээ.

Б.Баяр

Сэтгүүлч:
Б.Баяр
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Дургүйд хүчгүй ...
1 цаг 3 минутын өмнө
Өнөөдөр болох үйл явдал
3 цаг 13 минутын өмнө
Ч.Хүрэлбаатар “цайрчээ” ...
17 цаг 39 минутын өмнө
“НАМ БАРИГЧ” С.Ганбаатар
17 цаг 50 минутын өмнө
Видео
УИХ гишүүд
Засгийн газар
Улс төрч ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Холбоо барих
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо
Утас: 70001924, 91912326, 80884848