www.ulsturch.mn
Шилэн Цогоогийн шилэн төрх хагарчээ
2 сарын өмнө
Сэтгүүлч:
Б.Баяр

Тэрээр УБТЗ ХНН-ээс машин унаж шатахуунаа хийлгэдэг байжээ. Үүнийг АН-ынхан эртнээс  мэдэж байсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар энэхүү тансаглалых нь тухай захиалгат нэвтрүүлэг хүртэл гарч байсан ч дараа нь таг болсон. Гэхдээ мартагдаагүй агаад Г.Баасан АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн ажилдаа ороод л үүнийг нь сөхжээ. Ер нь Шилэн Цогоо төмөр замд том хүн байсан. Үнэндээ Д.Жигжиднямааг дарга болгоход их зүтгэсэн хүн нь ЗТ-ийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч юм. Тухайн үед оросууд одоогийн даргыг эсэргүүцэж байсан. Гэнэт Д.Жигжиднямаагийн нэрийг оруулж ирсэнд УБТЗ-ын ерөнхий хороонд багтсан ОХУ-ын талын гишүүд буюу "РЖД" нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёров асуудалд ёс зүйгүй хандсан гэж үзэж дэд сайд Б.Цогтгэрэлийн саналыг хүлээж аваагүй аж.  Бүр дипломат ёсноос гажиж, хариуцлагагүй хандсан хэмээн УБТЗ-ын ерөнхий хороонд багтсан Монгол талын гишүүдийг буруутгаж байжээ. Б.Цогтгэрэл даргатай Монгол талын ерөнхий хорооны гишүүд зүтгэсээр өөрсдийн УБТЗ-ын даргын албан тушаалд санал болгосон Д.Жигжиднямааг хүлээн зөвшөөрч, хурлын протоколд гарын үсэг зурсан. Харин Оросын талынхан гарын үсэг зуралгүйгээр гарч явжээ. Оросууд хүлээн зөвшөөрөлгүй гарсаныг Шилэн Цогоо зарлалгүй нууж харин олон нийтийн сүлжээгээр “Д.Жигжиднямаа УБТЗ-ын дарга болсон” хэмээн яаран жиргэж байсан гэдэг.

Б.Баяр

Сэтгүүлч:
Б.Баяр
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Зочин27.123.214.102
Bitgi iim hudlaa medeelel bichij bgach hun sonirhohol gj boddiin bhdaa
2 сарын өмнө
Сүүлд нэмэгдсэн
Дургүйд хүчгүй ...
1 цаг 4 минутын өмнө
Өнөөдөр болох үйл явдал
3 цаг 14 минутын өмнө
Ч.Хүрэлбаатар “цайрчээ” ...
17 цаг 40 минутын өмнө
“НАМ БАРИГЧ” С.Ганбаатар
17 цаг 50 минутын өмнө
Видео
УИХ гишүүд
Засгийн газар
Улс төрч ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Холбоо барих
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо
Утас: 70001924, 91912326, 80884848