www.ulsturch.mn
Б.Батзориг: Ноолуур үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж 3600 ажлын байр бий болгоно
Ангилал:
Байр суурь
,
Яам
1 сарын өмнө
Сэтгүүлч:
З.Батхуяг

 УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд өнөөдөр (2018.01.08) ХХААХҮ-ийн яамны үйл ажиллагаатай танилцав. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулга хийв. Тэрбээр, салбарын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх найм, шинээр боловсруулах зургаан хуулийн төсөл,  2018 онд хэрэгжүүлэх 11 үндэсний хөтөлбөр байгааг нэгбүрчлэн дурьдсан юм. “Хүлэмжийн аж ахуй” буюу гол нэр төрлийн хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж, импортыг бууруулах төслийг тодотгов. Мөн “Ноолуур” үндэсний хөтөлбөрөөр нийт ноолуурын 60 хувийг дотоодын үйлдвэрүүдийн хэрэгцээнд авч эргэлтийн хөрөнгийг бий болгох, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, ээрмэл утасны үйлдвэрлэлийг гурав дахин, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дөрөв дахин нэмэгдүүлэх зорилготой гээд, ингэснээр дөрвөн их наяд төгрөгийн борлуулалт хийгдэж, 740 орчим сая ам.долларын экспорт хийж, шинээр 3600 ажлын байр бий болно гэдгийг онцлон хэллээ.

Мөн “Малын эрүүл мэнд”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр мал, амьтны гоц халдварт өвчин гарах, өвчин тархах нөхцөлийг хязгаарлан, эрүүлжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж, мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлнэ гэлээ.

Өнгөрсөн онд Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталсан. Энэ хоёр хууль 2018 оны зургаадугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймээс хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд анхаарч, бэлтгэл ажлыг хангах нь зүйтэй” гэлээ. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг хэлж, яамны зүгээс ажлын хэсэг байгуулж ажиллахыг хүслээ.

Сэтгүүлч:
З.Батхуяг
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Тайваньд биткоин дээрэмдсэн
19 цаг 43 минутын өмнө
Сургалтад хамрагдлаа
20 цаг 8 минутын өмнө
Гэрлэлтийн инфографик
20 цаг 19 минутын өмнө
Үр дүнгийн гэрээ байгууллаа
20 цаг 31 минутын өмнө
Видео