www.ulsturch.mn
МОНГОЛ ХҮН, МОНГОЛ МАЛЫН амь нас Эмээлтийг эзэгнэсэн Хятадуудын гарт байна
Ангилал:
Халуун сэдэв
1 сарын өмнө
Сэтгүүлч:
Ч.Мандахнар

Сүүлийн үед Эмээлт орчмын мал нядалгааны газрууд цадиг замбараагаа алдсан гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Монгол малыг харгис хэрцгийгээр нядалж, хууль бусаар их хэмжээний махыг хил гаалиар нэвтрүүлж байгаа тухай цөөнгүй шуугисан. Энэ удаагийн сурвалжилгаар бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан тэрхүү мэдээлэл үнэн бодитой эсэхийг харуулахыг зорилоо. Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 2017-2018 онд дөрвөн мал нядалгааны цэг нээгдсэн. Сонгинохайрхан дүүргийн хувьд Хятад ажилчдын өлгий хэсэг гэхэд хилстэхгүй. Учир нь арьс шир авах, төмрийн үйлдвэр эрхлэх, хүнд даацын авто машин борлуулах цэг, мал нядалгааны цэг гэх мэт Хятад хөрөнгө оруулалттай компаниар дүүрсэн газар юм. Харин өнөөх Хятадуудаас үүдсэн иргэдийн бухимдал сүүлийн үед олон нийтийг цочроогоод байгаа билээ.  Саян Уул ХХК нь хятадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд тэр хавьдаа томдоо орох бойны газар гэнэ. Бусад цэгүүдийн ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоосон, мах, дайвар бүтээгдэхүүний зуучлал хийх журмаар ажиллаж байгааг хариуцсан ажилтнууд нь мэдээлсэн юм. Саян Уул ХХК нь одоо ч хэвийн үйл ажиллагаатайгаас гадна, махны дахин боловсруулалт, хагас болгох ажил хийдэгийг хөрш зэргэлдээх цэгүүдийн хариуцах эзэд өгүүлсэн. Тус мах нядалгааны цэг нь хувийн хамгаалалттай, шуурхай албатай учир дотогш нэвтрүүлж, үйл ажиллагаатай танилцуулсангүй. Гадаад байдлаас үзвэл эрүүл мэндийн шаардлага хангахгүй орчин нөхцөлд ямааны мах их хэмжээгээр нь овоолсон, бохир нь урсаж хөлдсөн байдалтай, арьс ширийг түлээ нүүрснийхээ дэргэд овоолсон байдалтай байсныг нуух юун. Мөн дээрх мал нядалгааны цэгийн албан бүртгэлтэй эзэдүүд нь Монголчууд байдаг бөгөөд нууц хөзөр нь хятад буюу хөрөнгө оруулагч, захиалагч нь байдаг байна.

Дээрх хороонд Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан мал нядалгааны газар болон арьс шир борлуулах гэх мэт цэгүүд олон байгааг дээр дурдсан. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Эмээлт орчимд Хятад иргэд ихэссэнийг үргэлж мэдээлдэг. Харин тус хорооны засаг дарга болон иргэд аж ахуй эрхлэгчид хэлэхдээ: Хятад ажилчид гэхээсээ илүүтэй Монгол ченжүүд их байдаг. Хятадууд өөрсдийн биеэр малын мах, арьс шир, дайвар бүтээгдэхүүн аваад зогсдоггүй. Ихэвчлэн Монголчууд өөрсдөө авдаг. Манайхан өөрсдөө л бүх зүйлд оролцож байгаа. Түүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Хятадууд дүүрсэн л гээд байдаг. Тэр эмэгтэйгээс болж олон нийтийг өдөөн турхирсан болов уу гэж би хувьдаа үзэж байгаа. Жишээ нь Тийм хүмүүсийг чинь бид байнга шалгаад байж болохгүй шүү дээ. Мөн

 Зөрчил илэрсэн зүйл гараагүй. Хятад ажилчид Монгол малын махыг зүй бусаар нядаллаа л гэдэг. Бүх л нядалгааны газар адилхан орчин нөхцөлд адилхан аргаар нядалж байгаа. Зураг бичлэг их яваад байдаг. Адууг норкозонд оруулаад дүүжлэх явцад хагас үйлчилснээс үүдэн хөдлөх тохиолдол зөндөө л гардаг. Тэрийг л хүмүүс их хүндээр тусгаж авдаг юм шиг.

Эмээлт орчмын худалдааны цэгүүдийн дийлэнх хувийг хүнд оврын авто машин борлуулах цэгүүд эзэлдэг. Уурхайн зориулалттай даацын машин болон, төмрийн үйлдвэрийн тоног төхөөрөмж хариуцсан Хятад ажилчид, мөн арьс шир авах, ноос ноолуур авдаг Хятадууд их байдаг.

Сонгинохайрхан дүүргийн дээрх хороонд үйл ажиллагаа явуулж буй бүхий л нэгжүүд Хятадын хөрөнгө оруулалттай гэхэд хилстэхгүй. Үүнээс гадна оршин суугчид нь тэдгээр Хятадын компаниудад ам сайтай байдаг нь ажиглагдлаа. гэх өндөр настны яриаг сонсоод элэг эмтрэх шиг. Ингэтлээ шалдаа буусан эдийн засгийн хүнд үеэр далимдуулж улсын нөөцийг хувхайлан хамж буй Хятадын бодлогыг яаж ч чадахаа байжээ.

“Төрийг идэх өт, түшмэл дотроос” гэдэг. Улс орны эрх ашиг, ашигт малтмал, мал аж ахуйн хомстлыг малчид, иргэдгүй л өгүүлдэг хэрнээ голлох борлуулагч, нядлаачид нь Монголчууд өөрсдөө байдаг нь харамсалтай. Бодлогын гар хөл болсон гүйцэтгэгч Монголчууд өөрсдөө ч хүнд хэцүү байдалд, хайран малаа үрэн таран хийж байгаадаа харамсаж байгаа ч хоног аргацаах мөнгөө бодоод, ар гэртээ суугаа эхнэр хүүхдээ бодоод, нүд аньж, шүд зуугаад өнгөрдгөө ч илэрхийллээ. Эмээлт орчмын дийлэнх иргэд дээр дурдсан албан бус 14 нядалгааны цэг, арьс шир борлуулах, авах цэг, төмрийн үйлдвэр, хүнд оврын техник хэрэгсэл худалдаалах цэгүүдэд ажилладаг. Мөн амин зуулга болсон эдгээр нэгжүүдээс салах, болих хүсэл байдаггүй гэдгээ ч өгүүлсэн. Нядалгааны цэгээс гарч буй малын гэдэс доторыг гахайн фермээс ирж авдаг. Арьс шир, толгой, шийр, шүрмэс гэх мэт дайвар бүтээгдэхүүнийг мөн л Хятад, Монгол ченжүүд ирж авдаг гэнэ. 

Тал дүүрэн бэлчих танан цагаан сүрэг, захын хашаанд арьс, мах болон овоорохыг харах хичнээн эмгэнэлтэй

“Сохорсон биш завшив” гэгчээр Хятад ажилчид үй олноор ирэх бүрт ойр орчмын дэлгүүрүүд нар нь гардаг байна. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгө ихтэй үйлчлүүлэгчид ихсэх тусам ашиг орлого нь ихэсдэг. Монголчуудыг бодвол Хятадууд зээл тавихгүй, архи дарсаа тохируулаад аваад явчихдаг. Тэгтэл манайхан нохойн баас шиг цуваад, зүгээр ч үгүй зодоон цохион хийнэ, хэрэг төвөгт орооцолдчих гээд их хэцүү шүү дээ. Хятадуудын орчуулагч, хариуцсан хүмүүс нь орж ирээд авах юмаа тодорхой аваад л явна. Хаашаа ч явдаг бүү мэд” гэх худалдагчийн ярианаас мөн л ашиг орлогоо бодож Хятадуудад ам сайтай байгаа нь ажиглагдсан. Хааяа нэг охид хүүхнүүд дагуулчихсан, чихэр жимс аваад явах ч үе байдагийг мөн өгүүллээ.

Бэлэн мөнгөөр хамаг зүйлийг мохоож байгаа Хятад ажилчид эмээлт орчмыг эзлээд байгаа нь үнэн хэдий ч хорооны засаг дарга болон, оршин суугчид тэдгээрийг өмөөрөх хандлагатай байгаа нь эмгэнэлтэй. Үйлдвэрийн дотоод үйл ажиллагаатай танилцаж, олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэхийг зорьсон ч Монгол хүн Монгол хүндээ саад хийж зүй бус зүйлийг нуун дарагдуулж байгаа нь хэчнээн харамсалтай.

Монгол хүн өөрийн газар нутагтаа боолчлогдож, хэдэн төгрөгний төлөө улсын үнэ цэнээ үгүйрүүлж байхад төр засаг нь бодлого, төлөвлөгөө, төсөв мөнгөө бодсоор л суух... Иргэд нь Хятад гүй бол хоосон хонож, үйл ажиллагаа эхлэх цагийг хоног тоолон хүлээн сууж, эрх мэдэлтнүүд нь мах, махан бүтээгдэхүүнээ нөөцөлж, ашиг орлогын төлөө амь тавин зүтгэдэг, улсаа гэх сэтгэлгүй, урагшлах замаа булингартуулсан, арга ядаж, шалдаа буусан өгөр, хөсрийн нийгмийг бид бүтээжээ. Өрийн дарамтад оруулсан төр засгаа буруутгаж, эсэргүүцэл тэмцэл хийгээд ч үр дүнгүй болж, хүч хэрэглээд ч хуулиар дарагддаг цөвүүн цагийн үйлийн үрийг үүрч яваа энэ улсын иргэн бүр ямар гээчийн тавилантай юм бэ? Цаг үеийн байдлыг засаж янзлах чадал бид бүхэнд оршин байгааг сэрж мэдээсэй...

www.ulsturch.mn

Сэтгүүлч:
Ч.Мандахнар
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
9 цаг 2 минутын өмнө
Видео