www.ulsturch.mn
Төрийн төмөр нүүрээс хатуу түлшний импортлогчид
Ангилал:
Халуун сэдэв
25 өдрийн өмнө
Сэтгүүлч:
Ч.Мандахнар

Сар шиний баяр дөхсөнтэй холбоотой орон нутгийн замд зорчигчдын тоо ихсэж байна. Идэр есийн жавар эхэлж байгаатай холбогдуулан орон нутгийн замд зорчих иргэдийн техникийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг ханган явахыг сануулж байна. Мөн Учир нь иргэд холын замд таарсан бензин колонкийн түлшний үнийг голж, өөр газар хайсаар, түлш тасалдаж, зогсох явдал гарсаар байгаа билээ. Иймд тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нийт иргэд түлшний хангалтаа бүрэн гүйцэт хангаж явах нь зүйтэй гэдгийг анхааруулж байна.

“Ордонд суусан эрхэм гишүүд хэдэн колонкоо базаж чадахгүй л байна. Цаанаасаа түлшний үнээ нэмээд байхад бид яалтай билээ” гэх түгээгчийн үгнээс зохиомол үнийн өсөлт явагдаж байгаа нь ажиглагдав. Улаанбаатараас, Налайх дүүрэг орох зайд оршин ойролцоогоор 10 гаруй бензин борлуулах цэгүүд үнийн хувьд ялгаатай байгааг дурдах нь зүйтэй болов уу. байв. Зарим түлш борлуулах цэг үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байдалтай, зарим нь үнийн зөрүүтэй байгаа нь тус тусын компаниуд өөрсдийн ашиг сонирхлоор түлшний үнийн зөрүү үүсгээд байгаа нь хачирхалтай.

Цөөн хэдэн нефть  импортлогчийн гарт нийт ардын эрх ашгийг атгуулж, шийдэл, шийдвэрийг хэтэрхий удааж буй засгийн газрын эрхэм гишүүд чухам юу төлөвлөж суудаг бол. Хахир хүйтний улирал эхэлж, иргэд тээврийн хэрэгсэлгүй бол эд эрхтнээ хөлдөөх аюул нүүрлээд байгаа энэ үед бензин түлшний энэ мэт зохиомол үнийн өсөлт жолооч нарт хэтэрхий хүндээр тусаж буй нь нүднээ ил...

www.ULSTURCH.mn

 

 

Сэтгүүлч:
Ч.Мандахнар
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
9 цаг 8 минутын өмнө
Видео