www.ulsturch.mn
Аймаг, нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулна
Ангилал:
Засгийн газар
20 өдрийн өмнө
Сэтгүүлч:
Х.Нямбаатар

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, хэрэгжүүлэх чиг үүргийг нь тодорхойлох зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулж Төрийн ордонд семинар зохион байгуулж байна.

  Семинарыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нээж үг хэлэв. Тэрээр Засгийн газар байгуулагдсанаас хойшхи 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар товч мэдээлэл өглөө.

  Семинарын үеэр төрийн албаны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай болон Засгийн газраас боловсруулаад байгаа гурван тулгуурт хөгжлийн бодлогыг танилцуулах юм. Мөн бүх сайд салбарынхаа бодлого, зорилт, орон нутагт анхаарах асуудлын талаар мэдээлж,  үүрэг, чиглэл өгнө.

 

Маргааш буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр аймаг, нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын гишүүдтэй 2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгүүлч:
Х.Нямбаатар
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
17 цаг 10 минутын өмнө
Видео