www.ulsturch.mn
МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН “ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ МОНГОЛЫН ТАЛЫН ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ
Ангилал:
Яам
25 өдрийн өмнө
Сэтгүүлч:
Х.Нямбаатар

Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 103 тоот захирамжаар байгуулагдсан Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх монголын талын Үндэсний ажлын хэсгийн ээлжит хурал 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яаманд болов.

Хурлыг Гадаад харилцааны дэд сайд бөгөөд үндэсний ажлын хэсгийн дарга Б.Батцэцэг ахалж, ГХЯ, ЗТХЯ, ЭХЯ, ҮХГ, ХХМТГ, ГЕГ, МХЕГ, СХЗГ, Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцов. Хурлаар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төмөр замын төв коридор, авто замын төв коридорыг хэрэгжүүлэхэд монголын талын баримтлах байр суурь, бодлогын талаар хэлэлцэв. Түүнчлэн цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэх чиглэлээр гурван тал хамтран хэрэгжүүлэх боломжит төслийг тодорхойлох, гурван талын ээлжит уулзалт хүртэл хийгдэх тодорхой ажлуудын талаар санал солилцож, төлөвлөгөө гаргаж ажиллахаар болов.

Гадаад харилцааны яамнаас Монгол, Орос, Хятад гурван талын ээлжит уулзалтыг энэ оны эхний улиралд багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөн, ийнхүү холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Сэтгүүлч:
Х.Нямбаатар
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Тайваньд биткоин дээрэмдсэн
19 цаг 46 минутын өмнө
Сургалтад хамрагдлаа
20 цаг 11 минутын өмнө
Гэрлэлтийн инфографик
20 цаг 22 минутын өмнө
Үр дүнгийн гэрээ байгууллаа
20 цаг 34 минутын өмнө
Видео