www.ulsturch.mn
Махны экспортод нөлөөлсөн хөрш улсын бодлого
Ангилал:
Халуун сэдэв
19 өдрийн өмнө
Сэтгүүлч:
Ч.Мандахнар

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол улсын эдийн засгийн тулгуур салбар болдог. Монгол улсын нийт сумдын 85 хувь нь хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай байдаг. Үүнийг даган олон улсын экспортын худалдаа ихэссэнийн нэгэн жишээ Монгол малын махыг олон улсад таниулах зорилготой Засгийн газрын бодлого. Энэ бодлогын хэрэгжилтэд онц анхаарч 21 аймаг болон сумдуудад мал нядалгааны цэг байгуулсан. Нийслэлд гэхэд албан бүртгэлтэй 14 мал нядалгааны цэг байдаг. Хөрш улсуудруу нэвтрэх хилтэй ойр аймаг, сумдуудад мал нядалгааны цэгийг түлхүү байгуулж, нядалгааны улирлын үеэр ёстой л хоморголон устгаж эхэлсэн. Гэсэн хэдий ч жил жилийн тоон судалгаанд малын тоо толгой өссөн судалгаа гардаг. Хүс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан судалгаагаар Монгол малын тоо, толгой жилээс жилд нэмэгдсэн байдаг. Монгол улс Хөдөө аж ахуйн салбарын хүрээнд БНХАУ, ОХУ, АНУ, Япон, БНСУ, Канад, Франц, ХБНГУ, Итали, Болгар, Унгар, Беларусь, БНСВУ, БНАЛАУ, Турк, Австрали зэрэг орнуудтай хамтран ажилладаг. Дэлхийд үнэлэгдсэн Монгол малын махыг өндөр үнээр худалдан авах, хүсэл сонирхолтой өөр бусад олон улсууд байдаг. Гэвч хоёр хөршийн дамжин өнгөрөх татвараас зугтаж хямд үнээр, олон тоогоор нь худалдаалдаг. Дэлхийн тавцанд хүрч, эдийн засгаар эн зэрэгцэн дэвших хүсэлтэй манай улсын хувьд хоёр хөршийн бодлого ихээхэн саад болж байгаа нь нууц биш. Олон улсад өндөр үнэлгээтэй болсон Монгол малын махыг дуусашгүй мэтээр үй олон бойны газар байгуулснаар түр зуурын ашиг харалтаас, олон жилийн малгүйдлын лайд унах вий!!! Мөн тоон судалгаан чухам үнэн гардаг гэдэг нь эргэлзээтэй.

www.ULSTURCH.mn

Сэтгүүлч:
Ч.Мандахнар
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
Сугалааны тохирлын мэдээ
8 цаг 57 минутын өмнө
Видео